Хямраагүй юм шиг зугаалж байна аа, монголчууд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 17 ・ 1

Монгол түмэн Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Урьд өмнөх жилүүдийг бодвол өнөө жил үзэх харах зүйл ихтэй, зохион байгуулалтыг илүү чамбайруулсан гэдэг нь илт байв. 

Наадмын арын албанд ажиллаж буй цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албаныхандаа уншигчдынхаа өмнөөс талархах нь зүйн хэрэг. Тав хоног амрах хугацаандаа монгол түмэн ардын соёл урлагаас эхлээд дэлхий дахины сонгодог, жазз урлагийн гайхамшгийг мэдэрч, төв талбайд ёстой л Үүл баатарын хэлсэнчлэн соёлын шоконд оруулам олон сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

Наадмын битүү гэж хэлж болох аймаг, цэргийн залуу арслан, начингууд улсын аварга, арслангуудыг ээлж дараалан сөхрүүлсэн гээд хүчит бөхийн барилдаан ч хэдэн сар ярих зүйлтэй болголоо. Хэдийгээр энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам боллоо гэх үг наадамчин олны амнаас гараагүй ч наадмын дараах үргэлжлэн орж буй хур бороо ган тайлж, хүн малын зоог тэнийлгэж байгаа нь сайхан зүйл гэж хэлэхээс яах вэ

Энэ наадмаар сайнаас гадна саар зүйл олон байлаа. Наадмын энэ өдрүүдэд зам тээврийн осол, санамсаргүй осол гэмтэл, аваар, гэмт хэргийн улмаас 56 алтан амь үрэгдсэн таагүй мэдээлэл байна. Хэт халуунаас даралт нь ихсэх, хоолны хордлогод орох зэрэг дуудлага ч тасраагүй аж. Нөгөө талаас иргэд амарч зугаалж явахдаа гол усанд эндэх, живэх зэргээр онцгой байдлын албан хаагчдыг ч сандаргаад авчээ. Монгол наадам маань сайн муу хосолсон мэдээтэй өнгөрлөө. 

Наадмын маргааш намар гэдэг. Намар ирлээ өвөлдөө бэлтгэх ёстой гэдгийг малчид л юу юунаас илүүтэй ойлгож өвлийн бэлтгэлээ базааж эхэлдэг. Харин төв суурин газрын иргэд бол өөр. Монгол түмэн долдугаар сарыг дуустал үндсэндээ баяр наадмын уур амьсгалтай байдаг. Энд тэндэхийн аймаг сумдын ой, түүхэн тэмдэглэлт ой, даншиг наадам гэх зэргээр баярлаж дуусах цаг нь болоогүй байгаа. 

Нөгөө талаар өвөл, хаврын ядаргаа, ажлын ачааллаа тайлах гэсэн хүн бүхэн л хэд хоногоор хөдөө гарч, энд тэндгүй майхнаа барьж, цэвэр агаарт алжаал ядаргаагаа тайлахыг хичээдэг. Энэ уламжлал ч өнөө жил давтагдлаа. 
Гэхдээ өмнөх жилүүдээс илүү олон хүн хөдөө гадаа амралт зугаалгаар явж байгаа нь илт байна. 


Цахим хуудсаар гэхэд л Хөвсгөл аймаг руу аялал зугаалгаар дотоодын 42 мянган иргэн явсан талаархи албан бус мэдээлэл тархав. 22-ын товчооноос цааш зам түгжирч, Дархан-Эрдэнэтийн зам бараг л өдөр бүхэн ачаалалтай байгаа гэх. Хөвсгөл аймагт АТМ мөнгөгүй болсон, супермаркетууд нь хүнсгүй болж, ШТС-уудын бензин дууссан гэх явган яриа хүртэл гарсан. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Tulga?... / 2015 07 сар 19/

    Mongolchyydiin amraltiin chag ye yum bol ingej amarch chadaj baigaa ni delhiin jisegt hyreh sain hereg,dotooddoo aylal juulchilal hegjij baigaa ni saihan hereg?ene tiim amar bis?...

    Хариулах