Цагдаагийн алба хаагчид баяраа тэмдэглэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 17

 

Цагдаагийн байгууллагын 94 жил, цагдаагийн алба хаагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын жагсаал, хүндэтгэлийн үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолын дагуу жил бүрийн энэ өдрийг Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон байдаг. Анх 1985 онд арван тавны  цагдаагаас сууриа тавьж, 1921 онд ардын хувьсгал ялсны дараахан ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэрэг” нэртэйгээр байгуулагдан түүхэн цаг үеүүдийг өртөөлсөөр 94 жилийн ойтойгоо ийн золголоо.

 

Аливаа салбарын алба хаагчдын тэмдэглэлт өдрийг тэмдэглэх нь тухайн салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, бүтээлч ажил, үйл ажиллагаанд оролцуулах алба хаагчдын хөдөлмөр бүтээл, алдар гавъяаг алдаршуулах зорилго агуулж байдаг.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх