"Гарцгүй газраар зам гарсан явган зорчигчийг торгоно"

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 17 ・ 5

 

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2015 оны хаврын чуулганы хугацаанд хамгийн их ачаалалтай ажиллажээ. Тодруулбал, нийт 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн байна. Тус байнгын хороо бие даасан 6 хуулийн төслийг хэлэлцэн УИХ-аар батлуулжээ. Харин чуулганы завсарлагааны хугацаанд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг улам чамбайруулахад анхаарах аж.

 

Баталсан хууль болон хэлэлцэж буй хуулийн төсөлд ямар зүйл заалт тусгагдаж буй талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас тодрууллаа.   

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Хуульд голлох ямар заалтууд тусгагдсан бэ?

 

-Энэ хууль батлагдсанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих боломж бүрдсэн. Мөн эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар тусгалаа. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, дээрх үйлдлийг давтвал 30 хоног баривчилж, жолооны эрхийг 3  хүртэл жил хугацаагаар хасахаар болсон. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 768 мянган төгрөгөөр торгож, долоогоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах юм.

 

-Энэ хуульд явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарвал торгох заалт оруулсан гэсэн. Үүнийгээ тодотговол?

 

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар авто тээвэртэй холбоотой бүх хэрэг мэдээллийн санд бүртгэгдэж байгаа. Хэн, хаана осол гаргав гэдгийг мэдээллийн санд бүртгэх юм. Жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алддагийн 50 орчим нь хүүхэд байна. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулсан. Мөн явган зорчигч гарцгүй газраар зам гарвал 9600 төгрөгөөр торгох заалт орсон байгаа. Үүнийг нийслэлд цагдаагийн алба хаагчид гүйцэтгэнэ. Харин орон нутаг Засаг дарга нь зохион байгуулж ажиллах юм. Энэ олон улсын жишигт нийцсэн хууль болсон.

 

-Захиргааны ерөнхий хууль батлагдлаа. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

 

-Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа  хуулийн зохицуулалтад орж, нэгдсэн стандарт, жишигтэй болох, захиргааны байгууллагыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох ач холбогдолтой.  Энэ хууль батлагдсанаар Монгол Улс Азидаа Захиргааны ерөнхий хуультай хоёр дахь орон болж байгаа юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 19/

    ene iig hvmvvs yg murdhvv

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 18/

    үнхээр хэрэгжүүлээд явж чаддаг бол зүйтэй юм байна

    Хариулах
  • hyylian baridag bolgoh ? / 2015 07 сар 17/

    irgeddeech jolooch doo ch hatyy anhaaryylaj hyyli dyrem baidag yum bol alagchilalgyi torgood bai?ene ylas chini niislel syy jijighen tosgon doo zyi bysaar yhej yregdeed dyyslaa?sine yeen hyyli dyremend zahiragddag bolgomoor bna?.....

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 17/

    jolooch nartaa sain anhaaruulj bh heregteishdee.gerlen dohio bsan bgaagui dairchihgeed l hashgichaad l bdagshdee.adilhan torgoj shiitgeh heregtei.durmee medehgui medsen ch medeegui tsarailj ybdag tomor hulegtnuud zondoooo

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 17/

    yg ni zob sanaa blobch nogoo mashin tugjdag humuus shig boon luibarchid garch ireh bhdaa yanaaa .ternii orond ene gerlen dohiogoo sain ajiluulaachee.bas jolooch nart sain anhaaruulah heregtei.gerlen dohion jurmaar garah geheer ene jolooch nar chini teriigee ch meddeg yumuu buu med gargahgui dairaad

    Хариулах