Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 19
・ 1
Орон сууцны үнэ тэнгэрт хадахтай зэрэгцээд суурь тариф гээч зүйл гарч ирээд байгаа.
Цахилгааны суурь тариф, усны суурь тариф, дулааны суурь тариф, за тэгээд дээр нь хуучин орон сууцны метр квадратуудыг шинэчилж хэмжээд тагтнаас нь хүртэл дулааны мөнгө тооцож авах болсон нь цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амь зууж яваа монголчуудыг ядуусын давхрага руу шидэн алдаад, шидэн алдаад л байна.
Тэгвэл үүнтэй зэрэгцээд цахилгааны үнийг бас дахин нэмэхээр болжээ. Тодруулбал, энэ оны долоодугаар сарын нэгнээс эхлэн ОХУ-аас манайд нийлүүлдэг эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор аж ахуй нэгж, байгууллагуудад чадлын тариф шинээр нэвтрүүлэх боллоо.
Харин үүнийгээ Эрчим хүчний зохицуулах хорооноос оройн их ачааллын үед эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжих зорилготой гэж тайлбарласан юм.
Түүгээр ч үл барам эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны суурь тарифыг 2000 төгрөг болгосон байна.
Дашрамд дурдахад, одоогийн мөрдөж буй тариф бодит тарифаас 60 хувиар хямд учраас ийнхүү дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулж байгаа гэнэ лээ.
Б.Хишигдэлгэр
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.