Хар тамхины үүр уурхайгаар өнгийж харвал

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 19

"Асошейтэд прэсс" агентлагийн гэрэл зурагчин Луй Пали хар тамхи, гэмт хэргийн эх орон гэгддэг Мексикээр аялж, зөрчилт амьдрал, хар тамхинаас болж хүмүүсийн амьдрал хэрхэн там болж байгаа талаар фото сурвалжлага бэлтгэжээ.

Тэрбээр Афганистанд таван жил орчим ажилласан гэрэл зурагчин. Байнгын буун дуу, аллагыг өдөр бүр хардаг ч түүнээс эмгэнэлтэй зүйлсийг Мексикт харсан тухайгаа бичжээ. Ямар ч дайн дажин болоогүй атлаа хүмүүс үхэж, хар тамхинаас болж хамгийн адгийн зүйлсийг сайн дураараа хийж байгаа тэдгээр хүмүүсийг хараад хэлэхийн аргагүй сэтгэл нь өвдсөн гэх.

Мексик болон АНУ-ын хилийн орчимд ялангуяа хар тамхичдын өрөвдөлтэй амьдрал тодоос тод. Гаалийн ажилтныг хахуульдаж хилээр хар тамхи гаргахыг завдах, баригдах, хар тамхи татаж чадахгүйгээсээ болж үхэж байгаа, их хэмжээний мөнгөнөөс болж буудалцаж буй гэх мэт үйл явдал өдөр бүр болно. Цагдаа нарын илрүүлсэн нүх сүв, нууц хонгил ганц нэгээр тогтохгүй ээ. 2006 оноос хойш гэхэд 60 мянган хүн хар тамхинаас болж нас барсан гэх судалгаа бий. 2006-2012 оны хооронд гарсан судалгаагаар дэлхийн хамгийн их хүн үрэгдсэн газраар Мексикийг нэрлэжээ.

Цагдаа нар байшингийн шалан дороос хар тамхи зөөвөрлөдөг 40 км урт үргэлжлэх хонгил илрүүлсэн байна. Энэ хонгилын нөгөө үзүүр Америкийн хилийн цаана бий. Ийм хонгилыг жилд нэгийгбарих боломжтой бөгөөд нэг сая ам.доллар зарцуулдаг. Гэсэн хэдий ч хар тамхины мафийнхны ийм хонгилоос хүртэх ашиг хэдэн саяар ч тогтдоггүй аж.

Хартамхи зарж байсан этгээдүүдэд цагдаа нар өршөөлгүй ширүүн ханддаг

Сургуулийн орчинд цагдаа нар хүүхдүүдийгэлдэв халдлагаас хамгаалж ийнхүү хамгаалалтад байнга гардаг

Мафийнхан буудалцжээ

Цагдаа нар болон гэмт бүлэглэлийн хооронд иймэрхүү ширүүн тулаан гарах нь энгийн үзэгдэл

Мексикээс АНУ-руу оруулах гэж байгаад хураагдсан хар тамхинууд. Эдгээр нь бүгд марихуан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх