Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 19
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд түрүүлж наадамчин олноо баясгасан Энхтөгсийн Оюунболдын амжилтыг мялаах цуваа тасраагүй байна.
Тодруулбал, Энэ тухай тус сургуулийн захиралын хүү Н.Учрал "Хан хэнтий нутгаас минь төрийн наадмын түрүү тодрох цаг мөчийг авчрахсан гэсэн ирмүүн өөдрөг бодлыг сэтгэлдээ тээж явах мөчид 20 насандаа харцага цол хүртсэн Э.Оюунболд дүүтэйгээ золгосон. Их засаг ОУИС-ийн 20 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Э.Оюунболд үзүүрлэж Н.Бүрэнтөгс түрүүлэхэд Арслангаа бүх талаар нь дэмжихээр хатуу шийдсэн маань өнөөдрийн бахархлаар илэрч байна.
Хүн аливаад тууштай байх аваас хийхгүй, чадахгүй, хүрэхгүй оргил үгүйг тэр харууллаа. Их засаг ОУИС-ийг төгссөн түмэн төгсөгч, одоо сурч буй 7000 гаруй оюутан, 500 гаруй эрдэмтэн багш нарын маань ерөөл оршиж Хан хэнтийчүүдийн маань заяа түшиж Монгол түмний маань хайр хүндэтгэл бүрэлдэж Төрийн наадмаа өнгөллөө. Амжилтаар цалгисан арслангийнхаа урмыг шагнаж 4 өрөө байр бэлэглэж ерөөл өргөлөө. Монгол бөхийн босоо цагаан хийморь эрхэм дүүг минь мөнхөд ивээх болтугай" гэсэн юм.
Э.Оюунболд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат тиймдээ ч Хэнтий нутгийнхан шинэхэн Арслантай болсондоо баярлаж хөөрцөглөх нь арга үгүй биз ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.