Монгол Улс гаднаа гяланцаг, дотроо паланцаг болчихжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 19 ・ 1

Ард түмэн 2012 оны сон­гуулиар тулгын гур­ван чулуугаа АН-ын лидерүүдээр түшүүлж, төр за­саг тогтвортой, харилцан ойл­гол­цож ажиллах ёстой гэ­дэг үүднээс энэхүү түүхэн сон­гол­тыг хийсэн билээ.

Тул­гын гурван чулууны нэг нь өөр улс төрийн хүчин байвал нэг нэгнийхээ ажилд саад тот­гор учруулж, улстөржөөд аж­лаа хийхгүй хэмээн сэтгэж энэ­хүү сонголтыг хийсэн гэ­дэг нь тодорхой байсан юм.

Өн­гө­рөгч хаврын чуулганы үеэр нь томоохон судалгааны бай­гууллага, мэдээллийн сайтууд дав­хар дээлтэй сайдуудыг со­лих нь зөв үү гэсэн судалгаа явуу­лахад, судалгаанд хамрагд­сан иргэдийн дийлэнх нь Зас­гийн газар тогтвортой ажиллах ёс­той гэдэгт санал нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, сайдуудын дав­хар дээлийг шүүмжлэх шалт­гаан болж байгаа ч үүгээр да­лимдуулж төр засгийн тогт­воргүй байдлыг хэн хүсээд бай­гааг мэдрэмжтэй олж хар­сан билээ. Гэтэл өнөөдрийг хүр­тэл улс төрийн амьдрал эм­х цэгцэндээ орсонгүй. Ард түм­ний сонголт бус Ардчилсан на­мын фракциудын албан ту­шаа­лын төлөөх шунал, ялагд­лын шокноосоо гараагүй сө­рөг хүчин, даргын суудал ол­дож л байвал хаашаа ч хөр­вөөж мэдэх “Шударга ёс” эвслийн улстөржилт юу юунаас чухал эрхэм гэдэг нь энэ хугацаанд хангалттай ха­рагд­лаа.

Өнгөрсөн хаврын чуул­ганы үеэр давхар дээлтэй сай­дуудыг халах, солих талаар яриа гарч эхэлснээс хойш АН-ын фракци, сөрөг хүчин, улс тө­рийн гуравдагч хүчин болох “Шу­дарга ёс” эвсэл нэг ч хором зү­гээр суусангүй. Тэд ямар нэг байд­лаар улс төрийн шантааж хийж, төр засгийг унагах гэсэн явуур­гүй арга хэрэглэсээр бай­гаа билээ. Тэр дундаа сөрөг хү­чин энэ өдрүүдэд Ардчилсан Засгийн газрын нэр хүндийг унагах талаар эрчимтэй ажил­лаж байна. Засгийн газрын сайд болгоныг огцруулах санал өр­гөн мэдүүлж, Ерөнхий сайд Н.Ал­тан­хуягийг унагах гэж хоёр жилийн хугацаанд гурван ч удаа оролдлого хийлээ.

Пар­ламент хуралдсан хоёр жи­лийн хуга­цаанд МАН-ынхан парламен­тын тал орчим хувьд нь сандал сууд­лын маргааныг оруулж иржээ. Огцруулах үндэслэл нь элгийн шахам, оруулж ирэх болгондоо хоёр гурван долоо хоног үр дүнгүй улс төр хийдэг нь бараг л хэ­вийн үзэгдэл болсон гэж хэлж бол­но. МАН-ын энэ үр дүнгүй улс­төржилтийн хажуугаар ард түм­ний итгэлийг хүлээж төрийн өндөр албан тушаалд очсон АН-ын лидерүүдийн хагарал зөрчил, намын нэрээр УИХ-ын гишүүн болчихсон атлаа намын даргынхаа эсрэг хор найруулж, албан ту­шаал өгөөгүй хэмээн шантааж хийж яваа Ж.Батзандан мэтийн АН-ын гишүүдийн дотоод зөрчил мар­гаан ч энэ бүх тогтворгүй байдлын эх үндэс болж байгаа юм. АН-ын гишүүд наанаа тун сайхан амлалт өгдөг.

Ерөнхийлөгчөөсөө эхлээд л ардчилал ялснаар амьд­рал өөрчлөгдөж, төр засаг төв­шин, тогтвортой, авлигаас ан­гид мэтээр пиар хийдэг. Гэтэл АН-ынхан гаднаа гяланцаг дотроо па­ланцаг болж дотоод зөрчил, хор нь хэрээс хэтэрсэн гэдгээ энэ мэт улс төрийн явуургүй үйлд­лээрээ харуулсаар байгаа юм. Ардчилсан Засгийн газар үнэн төрхөө харуулж, иргэдийн сон­госон тулгын гурван чулуу дот­роосоо нурж унахад бэлхэн бол­чихсон энэ хэврэг байдлыг ашиг­ласан МАН гэх улс төрийн Түг­жилүүд дахиад хэдэн сараар төрийн ажлыг уях аргаа өнгөрсөн баасан гарагт оруулж ирлээ. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огц­руулах асуудлыг дахин өргөн мэ­дүүлжээ.

Төсвийн хуулиа хэ­лэл­цэж амжаагүй, Сангийн сайд­гүй төсөв хэлэлцэх эсэх нь то­дорхой бус ийм хүндхэн цаг үед МАН-ын энэ тэнэглэл арай л хэрээс хэтэрсэн үйлдэл боллоо. Үнэхээр ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл тэдэнд байсан бол Н.Алтанхуягийг суудлаас буулгах бус төсвийн төлөө сэтгэлээ чи­лээж, Сангийн сайдгүй төсөв хэ­лэлцэж суугаадаа ичих учиртай байв. Энэ долоо хоногийн мяг­мар гарагт төсвийн эхний хэ­лэл­цүүлгийг хийхгүй бол төсөв хугацаандаа амжихгүй ч байх эрсдэл байна. Үр дүнд нь олон бүтээн байгуулалт зогсч, төрийн байгууллагууд санхүүжилтээ авч чадахгүйд хүрнэ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: