“Хилчин” хотхоны айлууд “сүйрч” байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 20 ・ 5
 
Сүүлийн үед орон сууцны чанар муу, зарим нь үерт автаж, гараашаар нь дүүрэн ус орж, суулт, хазайлт өгч байгаа гээд чанаргүйн дээр асуудал мундахгүй гарч байгаа билээ. 

Тэгвэл Барилга угсралт, үйлдвэрлэлийн хилийн цэргийн 0119 дүгээр анги барьж гүйцэтгэлийг нь  хийсэн“Хилчин” хотхон нь 700 айлын орон сууцны томоохон хотхон бөгөөд өнөөдрийг хүртэл дөрөв хоногийн турш усгүй байгаа гэнэ. 

700 гаруй өрх айл амьдардаг тус хотхоныг гүний усны ундарга дээр барьсан учир барилгад нь суулт өгч гараашнууд нь нуур мэт байнга устай байдаг талаар оршин суугчид нь мэдээлж байна. 

Мөн ус тасарсан учир оршин суугчид нь гараашид тогтсон уснаас авч бохиртоо хэрэглэж, ундны усаа зөөврийн худаг болон дэлгүүрийн цэвэр ус авч хэрэглэж байгаа гэв. Энэ асуудлыг холбогдох албаныхан нь судалж, шийдвэрлэх биз ээ. 
 

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 04 сар 19/

    ХЦ-ийн удирдлагуудын баяжих, мөнгөжих эх уурхай болсон газар даа. Байрнууд нь метр кв-аа хүрэхгүй, чанаргүй материалаар булаг, устай газар барьсан. Аяяааа

    Хариулах
  • bitgii huts uhsenii chini ardchilsan nam. tam bolgoj bgaa ardchilsan nam zailaachee. / 2015 07 сар 21/

    yo yo yo

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 21/

    Хаана ч ямарч барилга барьж болноо чанар үнэ хоёр харилцан хамааралтай шүү

    Хариулах
  • enhee / 2015 07 сар 20/

    Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шу

    1
    Хариулах
  • ганга / 2015 07 сар 20/

    Барилгын инженерүүд мэргэжилдээ яагаад ийм муу юм бэ? Усны ундарга дээр барилга барьж болохгүйг л мэдэхгүй байх юм.

    Хариулах