Э.Бат-Үүл дарга аа, улстөрчдийн барилгын компаниудыг эрхлүүлэхээ боль

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 21 ・ 1

Нийслэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2018 онд  78 мянга орчим айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ нь шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 21 байршилд нийтдээ 1.337.5 га  газрыг хамран хийгдэх нөр их бүтээн байгуулалтын ажил юм.

Мэдээж энэ их бүтээн байгуулалтын ажлыг  хувийн хэвшлийнхэнд даалгаад орхих нь зохимжгүй. Тиймээс ч Нийслэлээс барилгын салбарынхантай гар барьж, тодорхой асуудлууд дээр хамтран ажиллах шаардлага үүссэн гэж болно.

Нийслэлийн удирдлагууд  бүхэлдээ солигдож, Э.Бат-Үүл даргын шинэхэн дээрээ сонихон байх үеэс яригдаж эхэлсэн энэ асуудал 2013 оноос шийдлээ олж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах төслийг нээлттэй зарлаж байв. 

Тухайн үед хоёр  ээлжээр төсөлд оролцох компаниудыг сонгон шалгаруулсан бөгөөд ингэхдээ сонгогдсон 20  гаруй компаниуд нь иргэдийн саналд үндэслэгдсэн гэх утгаар албаныхан тайлбарлаж байв.

Гэсэн ч үнэн хэрэгтээ “Эх орон” намын дарга  Д.Эрдэнэбаатараар овоглогддог  “Эрэл”, УИХ-ын гишүүн Д.Арвины “Их өргөө”, БСШУ-ы сайд Л.Гантөмөр дийлэнх хувьцааг нь эзэмшдэг гэгддэг “Бэрэн” тэргүүтэй  АН-ын санхүүгийн эх үүсвэр болдог компаниуд шалгарсан байдаг.

Түүнчлэн барилгын аюулгүй байдал хангаагүйн улмаас хоёр ч хүний аминд хүрсэн  “Гангар Инвест” , “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийн цаад эзэмшилд нэрлэгддэг “Моннис”, Э.Бат-Үүлийн хүү Чулуудайн  Грандлайн зэрэг компаниуд чухам ямар шалгуур үзүүлэлтээр гараад ирснийг хэлэхэд бэрх.

Ийнхүү барилгын  салбарт бор зүрхээрээ зүтгэж яваа  компаниудыг сонгон шалгаруулалт зарлах нэрээр баярлуулан гомдоосон үйл явдал нэгэнт бидний ард үлджээ.

Одоо том эзэнтэй луугар компаниуд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлчихсэн, 2015 онд 1,7 мянга, 2016 онд 9,1 мянга, 2017 онд 2,5 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, улстөрийн нөлөөллөөрөө нэгэнт авчихсан, ялчихсан төслөө тэд цааш нь  “асуудалгүй”үргэлжлүүлэх ёстой.

Гэтэл  тэд Нийслэлийн нэр бүхий удирдлагуудтай хамсан үйлдсэн “төсөл цохих” ажилдаа сэтгэл нь ханасангүй. Улмаар  гэр хороооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийнхэн  төсөлд шалгарагсдад зээлийн хүүгийн татаас олгох нэгэн шинэ санаа бодож олсон байх юм. Давуу эрхийг уг нь ингэж хэтрүүлэн ашиглаж болохгүй баймаар.

Бүр Монгол банк, Монголын ипотекийн корпораци, Монголын банкны холбоо, НЗДТГ, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн  ажлын хэсгийнхэн уг асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар дэмжүүлээд амжиж. Одоо тэдэнд НИТХ-аар оруулах л үлдсэн гэсэн үг. Мэдээж  уг асуудлын ард том эзэнтэй луугар барилгын  компаниуд гал өрдөж, алга ташицгаан суугаа.

За тэр, зээлийн хүүгийн татаас гэх асуудлыг товч дэлгэрүүлбэл, бизнесийн зээлийн өнөөгийн нөхцөлөөр зээлдэгчид жилд 21.3 хувийн хүү төлж байгаа аж. Үүнийг нь  хөнгөлөх зорилгоор 6 хувийн татаас олгох  юм. Ингэснээр гэр хорооллын дахин  төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчид эхний жилдээ 15.3 хувийн хүү төлөхөөр байгаа юм.

Хамгийн сонирхолтой нь, энэхүү зургаан хувийн  татаас олгосноор орон сууцны м.кв-ыг нь 1.2-1.69 сая төгрөгт барих боломжтой гэж үзсэн байх юм. Тэгэхээр төслийн шугамаар баригдаж буй барилгууд эздэдээ ихээ хямдхан очих нь.  Тэд ингэж учирлаж, Нийслэл итгэсэн дүрийг эхнээсээ үзүүлээд эхэлчихлээ.

 

үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: