Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 21 ・ 1

 

 

    Увс аймаг байгуулагдсны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс 2015” баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Увс аймгийн удирдлагууд болон хүрэлцэн ирсэн хүндэт зочид өнөөдөр маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө.

   XX зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нар болон аймгийн ард иргэд Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: