Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 22
 |
“Улаанбаатар смарт карт” компанийн менежментийн хэлтсийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалтай ярилцлаа. Тус компани Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа юм.
-Төслийн нэг хэсэг буюу цахим төлбөрийн системийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажил энэ баасан гаригаас хэрэгжиж эхлэх юм байна. Энэ ажлын үр өгөөж, ач холбогдлын талаар танилцуулна уу?
-Аливаа үйлчилгээнд мэдээл- лийн технологийг нэвтрүүлэх нь зар дал бууруулах, хугацааг хэм- нэх үндсэн зорилготой байдаг. Энэ цахим системийг ч ийм зорилгоор нэвтрүүлж байгаа бөгөөд ер нь манай улсын зорчигч тээврийн байгууллага үүсч хөгж сөнөөс хойшхи 90 жилийн хугацаанд хөгжлийн дараагийн үе шат зайлшгүй шаардлагатай болсон байна. Төслийн тендерийг ч энэ шаардлагын үндсэн дээр зарласан байх. Өнгөрсөн онд зарласан тендерт таван компани оролцсоноос “Датаконсерциум шалгарч, хотын удирдлагатай гэрээ байгуулснаар ажлаа эхэлсэн. Түүнээс хойш судалгаа шинжилгээ, туршилтын ажил амжилттай явагдаж одоо амьдралд хэрэгжихэд бэлэн болоод байна.
-Туршилтыг хэдий хугацаанд хийсэн билээ?
-Энэ оны дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн нэг сарын хугацаанд автобусны хамгийн их ачаалалтай гурван чиглэлийн тус бүр 10 автобуст цахим карт унших төхөөрөмжийг суурилуулж туршсан нь амжилттай болсон. Үүнд системийн мэдээлэл дамжуулах, цуглуулах хүчин чадлыг ч туршсан гэсэн үг. Өнгөрсөн оны эцсээс нийслэлийн нийтийн тээврийн бүтэц, авто бусны хүчин чадал, зохион байгуулалтад ч бид судалгаа хийсэн. Энэ нь чип, төхөөрөмж суулгахад ямар нэг сөрөг нөлөө байгаа эсэхтэй холбоотой юм. Цаашлаад эдийн засгийн судалгааг нарийвчлан хийсэн. Бидний тооцож байгаагаар энэ төсөл 4.7 жилийн дараа л санхүүжилтээ нөхөх бөгөөд тэр үед нийслэл давуу эрхтэй болно. Өнөөгийн нөхцөлд нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг хамгийн энгийн байдлаар нэвтрүүлж эхэлж байгаа юм. Энэ нь тасалбарын үнэ ханш, зорчигч тээврийн шугам чиглэлийн ямар ч өөрчлөлтгүйгээр зөвхөн картаар л төлбөрөө хийнэ гэсэн үг. Төслийн дараа дараагийн шатанд нийтийн тээврийн сүлжээг оновч той зохион байгуулах зэргээр бусад ажлыг хийх юм.
-Төслийн талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Одоо төлбөрийн цахим картны талаар багагүй зүйлийг асууж тодруулж сонирхмоор байна. Юуны өмнө анх удаа 3600 төгрөгөөр карт худалдаж авахад энэ нь 00 үлдэгдэлтэй байх уу, эсвэл шууд гүйлгээ хийгээд эхлэх юм уу?
-Үүнийг зөвхөн картны үнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ карт нь хугацаагүй. Сонирхуулахад, 2004 оноос хойш нэг л картаа ариг гамтай ашиглаж байгаа хүн Солонгост олон байдаг юм билээ.
-Картаа захиалж авах уу эсвэл худалдаж аваад л цэнэглүүлчих үү?
-Та “U money” гэсэн хаягтай, өөрт хамгийн ойр байгаа цэгээс картаа худалдаж аваад өөрийн хүссэн хэмжээгээр цэнэглүүлж болно. Бид 500 цэгтэй байхаар төлөвлөж байгаа ч одоогоор 180 газартай гэрээ хийгээд цэнэглэх төхөөрөмжөө суурилуулсан. Тэдгээр нь автобусны эцсийн зогсоол хөдөлгөөн ихтэй буудлууд дээр байрлаж байна. Цэнэглүүлэхдээ 500-гаас 90 мянган төгрөгийн хооронд хүссэнээрээ үйлчилгээ авч болно.
-Цэнэглэх нь тодорхой төлбөртэй байх уу?
-Тэгнэ.

Таныг автобусанд суух бүрт 500 төгрөг хасагдах бөгөөд үлдэгдэл нь цахим төхөөрөмж дээр шууд гарч ирнэ. Яг л АТМ гэсэн үг
-Одоо бүгд урд хаалгаар суугаад хойгуур буудаг болох нь. Буухдаа картаа заавал уншуулах ёстой юу?
-Тийм. Хойд хаалганы төхөөрөмжид картаа уншуулаарай гэж хүсч байгаа юм. Энэ нь зорчигчдоо шинэ дадалд сургахаас гадна тэр мэдээллийг бид ашиглаж, нийтийн тээврийн сал барын мэдээллийн бааз суурийг бодитой болгохоос гадна зорчигчдын хөдөлгөөний мэ- дээллийг цуглуулахад тус дө хөм болно. Тухайлбал, хаа на хамгийн их ачаалалтай, аль чиг лэлд хүн их зорчиж байна гэхчилэн. Арын хаалганы төхөөрөмжид картаа уншуулснаар таны үлдэгдэл мэдээллийг дахин өгөх бөгөөд энд нэг ч төгрөг унахгүй гэдгийг анхааруулъя.
-Нэг автобуснаас нөгөө рүү дамжихад хөнгөлөлттэй байх бололтой яриад байсан. Үнэхээр тэгэх юм уу?
-Олон улсын жишигт ийм хөнгөлөлт байдаг боловч манайд одоохондоо хэрэгжих боломжгүй байгаа. Гэхдээ удахгүй энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр судлан ажиллаж байна.
-Төлбөрийн шинэ систем нэвтэрснээр мөнгө хураагч нар ажилгүй болох юм биш Тэднийг яах вэ?
-Цахим картаар төлбөрөө хийхэд тодорхой хэмжээний зааварчилгаа зөвлөгөө хэрэгтэй болно. Үүнийг мөнгө хураагч нар гүйцэтгэх бөгөөд нэг хэсэгтээ хяналт, мэдээллийн ажилтнаар ажиллана. Тэд мэдээлэл зөвлөгөө өгөх, хяналт тавихаас гадна зорчигчийн бичиг баримтыг ч шалгах эрхтэй байх болно Төсөл хэрэгжээд зорчигчид маань үйлчилгээний дадалд хэвшээд ирэх үед нийслэл болон холбогдох байгууллага тэдний ажлын байрыг зохицуулах байх.
-Төлбөрийн картаа хаяж үрэгдүүлэх, гэмтээх тохиолдолд яах вэ. Дахин худалдаж авах уу?
-Анх худалдаж авсан карт нь гурван сарын баталгаатай бай на. Энэ хугацаанд гаднын нөлөөгүйгээр ажиллахгүй бол сон байвал шинэ картыг үнэ төл бөргүй олгохоос гадна үлдэг дэл мөнгийг нь бүрэн шилжүүлж өгнө. Харин картаа хугалж нуга лах ч юм уу механик гэмтэлд оруул сан бол зорчигчдын төвд хандаж, шинэ карт худалдан аваад үлдэгдэл мөнгөө шилжүүлж авах боломжтой.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.