Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 22

Үндэсний баяр наадмыг сурвалжлах эрх авсан гадны сэтгүүлч, зураглаач нар Төв цэнгэлдэхэд сэтгүүлч нарт зориулан засдаг багахан индэрт багтахгүй шахам оволздог. Нэг хэсэг нь баримтат кино, сурвалжлага бэлтгэж явахад гэрэл зураг дагнан авах сэтгүүлч нар ч харагддаг билээ.
Яахав, дэлхийд ганцхан Монгол наадам юм хойно гадны сэтгүүлчдээр сурвалжлуулж, өв соёлоо сурталчлалгүй л яахав. Яг энэ утгаар нь гадныхны Үндэсний их баяр наадмыг сурвалжлах хүсэлтийг манай улс хүлээж авдаг. Хаа ч байдаг л дүрэм.
Гэвч Монгол наадам гадныхны нүдэнд хэр зэрэг эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц буудаг нь тодорхойгүй. Хурдан хүлгийн унаач хүүхдүүд, наадмын тасалбар борлуулдаг арга барил, худалдаа үйлчилгээний зарим замбараагүйтэл тэргүүтнүүд нь тэдэнд харуулж боломгүй “эмзэг” сэдэв.
Өнөөх эмзэг сэдвийг нь гадны сэтгүүлчид жилийн жилд шүүрлэж аваад л бичдэг.
Тухайлбал, энэ жил Монгол наадмын тухай гадны хэвлэлүүдэд ихэвчлэн унаач хүүхдүүдийн асуудлыг хөндөн бичиж.
Унаач хүүгийн “Ээжийгээ санахгүй байна”гэсэн үгээр иш татсан байх юм. Эмзэг байгаа биз. Хүү таван жилийн турш гэрээсээ хол байж, ээжийгээ чухам ямар төрхтэйг мартжээ.
Гадны сэтгүүлчдийн олж мэдсэнээр бол унаач хүүхдүүд 250-500 мянган төгрөгийн цалинтай бөгөөд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буйг онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн “...түрүүлсэн морьдоо даган хуйлрах Монгол наадамчид дөнгөж саяхан хурдан хүлгийн хөлстэй нуруунаас буусан унаач хүүхдийг дайрах нь холгүй өнгөрдөг. Уг нь унаач хүүхэд л морь түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн баймаар” гэх үгийг хөтөч нар жуулчдаас байнга сонсдог гэх.
Жуулчдын ая тухыг бүрнээр гээсэн Хөвсгөл далай
Гайхам, бишрэм шинжийг агуулдаг Монгол наадмын худалдаа үйлчилгээний талбайд хоёр хувийн алкохол агуулсан айраг, ааруул тэргүүтэн зарж буй нь гадныханд нэлээдгүй хачирхалтай санагдсаныгwww.sufamilyadventures.com онцолжээ.
Гэтэл бид наадмыг сэнгэнэсэн сайхан айраггүйгээр төсөөлж ч чадахгүй. Хөдөөд ч нийслэлд ч энэ хууль үйлчилдэг. Орон нутгийн наадам үзэхээр зорьж очсон жуулчид эрийн гурван наадам нь алс хязгаарт ч жинхэнэ утгаараа болдогийг бахдан бичсэн нь харин сайшаалтай.
Наадмын үеэр жуулчдын анхаарлыг Төв цэнгэлдэхээс илүүтэйгээр татдаг өөр нэг цэг нь Хөвсгөл далай. Энэ жил бүр гойд ихээр татсан гэж болно. Энэ талаар
Газ буюу хийн түлштэй машинууд хоол хийхэд зориулсан жижиг баллон хийг банкиндаа тааруулан хийсээр Нийслэлд ирсэн гэх яриа ч явж байсан. Энэ бүх мэдээллийг тухайн үед Хөвсгөл аймгийн зүгээс үгүйсгэж байв.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.