Монгол хэлний хууль хэрэгжээд эхэлчихсэн шүү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 22 ・ 1

Дэлхийн хүн төрөлхтний хэрэглэж буй 6000 гаруй хэл байгаагаас энэ зуунд тал нь буюу 3000 гаруй нь устана гэдэг тооцоог судалгааны байгууллагаас саяхан гаргасан байдаг байна. Өөрөөр хэлбэл, олон хүн хэрэглэдэг, дэлхийд өргөн зах зээл хамарч буй англи тэргүүтэй түгээмэл хэрэглэгддэг хэлний тархацын давалгаанд цөөхөн хүн хэрэглэдэг хэл цохигдож, хэрэглээнээс хасагдах, устах магадлал өндөр байдаг аж. Тэгэхээр даяаршлын энэ давалгаатай хөл нийлүүлж алхахын зэрэгцээ эх хэлээ хадгалж үлдэх нь чухал учраас нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн байдаг. 

2014 онд өргөн мэдүүлсэн хууль энэ оны хоёрдугаар сарын 12-нд эцэслэн батлагдсан билээ. Ингэснээр босоо монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цаашид устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж, 2025 он гэхэд монголчууд бүгдээрээ хос бичигтэн болох хуулийн төсөл батлагдсан. Уг хуулийн төсөлд олны анхаарлыг татсан хэд хэдэн заалт орсон. Үүний нэг бол яах аргагүй уг хуулийн хоёрдугаар бүлгийн  6.1.7-д газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягт монгол хэлийг хэрэглэх, тавдугаар бүлэгт төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үүргийн 17.1.2-т харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах гэх заалт багтсан. 

Тэгвэл энэ хууль 2015 оны долдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Нэг үеэ бодвол монголчууд үндэсний гэх тодотголтой бүхнээ дээдэлж эхэлсэн. Монгол дээл хувцсаа өмсөхөөс эхлээд хандлага өөрчдөгдөж байгаа ч хаа сайгүй тааралдах гадаад үгс “арилахгүй” байгаа. Өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хаяг ямар замбараагүй байгааг та бүхэн надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа. Гэхдээ нэг талаар тэднийг буруутгаж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн  интернэт орчинд хил хязгааргүй зорчиж, англи хэл, латин үсэг, компьютер залуу үеийнхний хэрэглээг тодорхойлж буй энэ үед тэд ч гэсэн дэлхийтэй хөл нийлүүлж буй гэж өмөөрмөөр. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: