Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 23

Барилгын компаниудад гэнэтийн шалгалт хийлээ
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар барилгын компаниудаар орж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, хэрэгжилтийн байдалтай танилцлаа.
“Номин” констракшны “River garden” хотхон, “Жигүүр ганд” группийн “Park view“, иргэн н.Төмөр-Очирын барилгын талбайд очиж шалгалт хийлээ.
“Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам” ирэх наймдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжих гэж байгаатай холбогдуулан хийсэн энэхүү шалгалтаар компаниуд зөрчил дутагдалтай ажиллаж байгаа нь тогтоогдсон бөгөөд цаашид зөрчилгүй ажиллах тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ хэлсэн юм.
"River garden” хотхоны хувьд аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг хангаж ажиллаж байгаа ч туул голын сав газар барилга барьж байгаа учраас урт хугацааны чанар, баталгаандаа анхаарч ажиллахыг санууллаа. “Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хийгдсэн, удахгүй батлагдах болно. Тус хуулинд барилгын баталгааг гурван жил байсныг 40-60 жил болгож өөрчилсөн учраас иргэдийг чанартай, эдэлгээ даах байраар хангах ёстой гэдгийг сайд Д.Цогтбаатар сануулсан юм.
“Park view” хотхоны хувьд барилгын аюулгүй байдал зөрчигдсөн хэд хэдэн дутагдал байгааг сануулж, долоо хоногийн дотор зөрчлүүдээ арилгаж шалгуулах үүрэг даалгавар өглөө.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.