С.МАНАРБЕК: ОЛОН ХҮҮХЭДТЭЙ, ЯДАРСАН ХҮН БАЙХ, БУШУУХАН Л ӨГӨХ ЮМСАН ГЭЖ БОДСОН

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 23 ・ 1

Нэгэн залуу мөнгөтэй цүнх олоод эзэнд нь буцаан өгсөн явдал онлайн ертөнцөд түүнийг “од” болгов. Тэрбээр фэйсбүүк хуудсандаа энэ тухайгаа оруултал маш олон хүн талархал, магтаал хайрласан сэтгэгдэл бичин, лайк даржээ.

"Мундаг залуу. Буян буцаж ирэхдээ шивэрдэггүй. Харин аадар бороо мэт асгардаг гэсэн ардын сайхан үг бий. Бид ийм л монголчууд” гэж түүнд урам хайрлажээ.

 

 

Энэ явдлын гол баатартай холбогдон, цөөн асуултад хариулт авлаа.

-Та өөрийгөө уншигчдад маань танилцуулахгүй юу. Мөнгөтэй цүнх олоод эзэнд нь өгсөн танд олон хүн талархаж байна.

 

-Намайг Сакен Манарбек гэдэг. Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөтөлбөрийн удирдлагын мэдээллийн системийн мэргэжилтэн. ШУТИС-ийг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгссөн.

Би энэ постыг ингэж газар авна гэж бодоогүй. Нийгэм бухимдалтай, хүн бүрт мөнгө хэрэгтэй байгаа болохоор хүмүүст ингэж их хүрсэн болов уу.

-Хаанаас олсноо хэлж болох уу. Цүнхэн дотор байсан 20 мянгатын дэвсгэртүүдийг хараад балмагдсан уу?

-Өчигдөр (уржигдар) Цагдаагийн гудамж буюу 100 айл дахь УБЕГ-ын үүднээс такси барьсан юм. Тэгтэл таксины арын суудалд нэг жижиг цүнх байсан. Таксинаас буугаад нээж үзтэл жолооны үнэмлэх байв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 24/

    Saihan setgeltei sain hvn taarchee. Gehdee er ni muu hvmvvsees sain ni dendvv olonshdee.sain bvhen tugen delgereh boltugai.

    Хариулах