Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 27
・ 6

Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн Усан хөшигийн асуудал сүүлийн үед хүчтэй шүүмжлэлийн бай болоод байгаа билээ. Хотын бохирдлыг бууруулах зорилготой улсын төсвөөс 70 сая төгрөг гаргаж уг Усан хөшигийг барьсан гэх ч ачир дээрээ мөнгө угаасан нэг хэлбэр хэмээн үзэх хүмүүс олон. Эл асуудлыг хамтран гүйцэтгэж, хяналт тавьсан байгууллагууд нь энэ талаар мэдээлэл байхгүй ямар нэгэн тайлбар хийхгүй гэсэн байр суурьтай байгаа билээ.
70 сая төгрөгөөр барьсан гэх ч долоо сая төгрөгөөр хийсэн мэт харагдах уг Усан хөшигийн талаар Нийслэлийн Захирагчийн албаны дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал “Сайтын холбоо Хотын хийсэн ажлыг ямар учраас харлуулж байгааг мэдмээр байна. Ямар зорилготой энэ асуудлаар янз бүрийн мэдээлэл, шүүмжлэл явуулаад байгаа юм бэ?” гэв.
Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар бурууд нүд хурц хандаж мэдээлдэг билээ. Тиймээс Сайтын холбооны гишүүн бус сайтууд ч гэсэн дээрх дутагдлыг шүүмжилж бичсэн юм.
. Удахгүй Зайсангийн гүүр гэх мэт Улаанбаатарын хэдэн гүүрэн дээр энэ мэт Усан хөшиг гэх утгагүй зүйлийг байрлуулж мөнгө цохих гэж байсан нь ийнхүү хэвлэлийнхний шүүмжлэлд өртөж, дээр доргүй бужигнаж эхэллээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.