Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 28

“Ноёд” группээс гаргасан мэдүүлгийг сайтдаа байрлуулсныхаа төлөө шүүхэд дуудагдан өдгөө эх сурвалжийн хамтаар цагдан хоригдоод байгаа сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр үргэлжилж дөнгөж сая өндөрлөлөө.
Улмаар С.Баттулгад үүсээд байсан эрүүгийн хэргийн 111.3-ыг зүйл ангийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 111.2 болгон өөрчилж, 9 сая төгрөгөөр торгохоор боллоо.
Харин "Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид 3.3 жил, Батдоржид 6 сар, Дамдиндоржид 6 сарын баривчлах ял оноож, Ууганбаярыг цагаатгасан байна.
Г.Буяндожийн хувьд ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: www.tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.