Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 28

-Сайн байна уу. “Утасны анд” холбогдож байна. Юуны өмнө дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе. Тэмцээнд өөрийгөө яаж сорьё гэж бодож байна?
-Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах Монголын мисс тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Тэмцээнийг зургаан шалгуур үзүүлэлтээр явуулсан. Миний хувьд бүх үзүүлбэрт тэгш оролцох зорилго тавьсан. Дэлхийн мисс тэмцээнд амжилттай сайн оролцох болно.
-Хүчтэй өрсөлдөгч хэн байв. Өөрийгөө түрүүлнэ гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Тэмцээнд хүн бүр ялахын төлөө ордог байх. Миний хувьд ч ялах зорилго тавьсан. Түүндээ ч хүрсэн. Хүчтэй өрсөлдөгч олон байсан. Гадаадад боловсрол эзэмшсэн, хувьдаа Төрийн бус байгууллагатай, нугардаг гэх зэрэг давуу талтай охид байсан. Харин миний хувьд бүх шалгуурт тэгш оролцож чадсан нь давуу тал болсон байх.

-Авьяас төрөлд таны үзүүлсэн үзүүлбэр нэлээд сонирхолтой байсан. Энэ үзүүлбэрээ хэр удаан бэлдсэн бэ?
- Би ШУТИС-ийг 2012 онд График дизайны мэргэжлээр төгссөн. Тиймээс зургийн мэдрэмж, авьяас бий гэж хэлж болно. Үзүүлбэрийн санаагаа 2013 онд олсон. Анх “Мисс Монголиа 2013 ” тэмцээнд бүртгүүлчихээд авьяас төрөлд юу үзүүлэх вэ гэж нэлээд бодсон. Зурдаг учраас зургийн үзүүлбэр үзүүлье.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.