Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 29
・ 6
“Нэг муу аз түшиж улсын баяр наадамд түрүүлсэн Н.Батсуурь хэмээх цолны нэр сүр гутаасан нэг муу өөхөн бөмбүүлэй юу вэ” гэх хүмүүс олон болжээ. Нэг талаараа ард олны эгдүүцэл хэдий ч залуу арслан “Өөхөн бөмбүүлэй” гэх хөөрхөн нэртэй болоод авлаа.
Учир юу вэ гэвэл бөхөөрөө алдартай увсчууд саяхан түүхт 90 жилийнхээ ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Гэтэл тэрээр хүч чадал авьяас чадвараараа бусдаас давуу Б.Пүрэвсайхан харцагыг тавын даваанд амлажээ. Барилдааны үеэр хоёр бөх барьц булаалдаж байтал Н.Батсуурь Б.Пүрэвсайханыг шууд л цохиод унагачихаа алдав. Монгол бөхийн ёс жудагт бүү хэл таарахгүй зүйлийг залуу арслан нутгийн дэвжээн дээр гаргаад авав. Тэр ч бүү хэл гэмт хэрэг үйлдлээ хэмээн нийт олон үзэж байна. Наадамчин олны нүдэн дээр нэгийгээ цохиод тэнцвэр аладуулна гэдэг бол шууд гэмт хэрэг. Эрүү үүсэх хэмжээний хэрэг гэдгийг ч хэлж байна. Тэгэхээр залуу арслан маань шүүхэд дуудагдаж магадгүй болоод байна.
Яахав, залуу арслангийн хувьд амлаж авсан бөх нь нутгийн дэвжээн дээр өөдөөс нь зоримог дайрч, хор шарыг нь хөдөлгөсөн байж болно. Тиймээс залуу арслан маань жаахан шар нь хөдлөхдөө цохиод авсан байх магадлалтай.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.