Талийгаач охиныг хамгийн сүүлд суулгасан таксины жолоочийг хайж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 29 ・ 3
 
 

Үндэсний их баяр наадмын үеэр буюу энэ сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаа тараад гэртээ харих замдаа алга болсон тухай мэдээлэл баяр наадмын дараахан оллон нитийн сүлжээнд тархаж байсан.

Тэгвэл охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 17-ны өдөр гал тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон юм. Гэвч ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байна.

Учир нь хамт явсан хүмүүсийнх нь хэлснээр,  охиныг таксинд суулгаж өгсөн байдаг бөгөөд охин ч гэрийнхэнрүүгээ харьж байгаа талаараа утсаар ярьсан байдаг.

 Тиймээс цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, байцаалтын явцад охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг хайж эхэлжээ.

Алга болсон өдөр нь ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, тусламж өгсөн боловч 72 цагийн дараагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлнэ гэсэн хариу өгснөөс эрлийн ажиллагаа их хожуу эхэлсэн. Хэрэв алга болсон даруйд эрлээ эхлүүлсэн бол охиныг нь амьд олох боломжтой байсан гэж талийгаач охины аав ихэд гомдолтой байгаа юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас охиныг суулгаж явсан жолоочийг хайж багаа талаар зарлал гаргалаа.

 

Эх сурвалж        http://www.buzznews.mn       


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 30/

    Bas neg hogiin yumDaphand bolje bolobsroliin dapga ni joloochoo zodoj ampyy salaabchogche yu bol bnaa

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 29/

    Илүү дутуу ямар чхэрэггүй хогийн уут сав гэж мөнгө үрж байснаас муусайн гэмт хэрэгтнүүдэд гишгэх газаргүй болтол нь камержуулах хэрэгтэй байнаш дээ. Хүн ардынхаа амгалан тайван байдал, үр хүүхдийнхээ ирээдүйн амь насны баталгааг хангах ажлыг төсөвлөөчээ. Шал хэрэггүй хууль яриад суугаад байдаг маниа

    Хариулах
  • Нара / 2015 07 сар 29/

    Камер байдаггүй юм уу

    Хариулах