БНХАУ-д уусах вий гэсэн айдас газар авч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 29 ・ 1

 

БНХАУ-ын талаар юу гэж боддогийг нь монголчуудаас асуугаарай. Далай ламын 2002 онд Монголд хийсэн айлчлалын тухай та сонсож магадгүй. Түвдийн цөлөгдсөн шашны удирдагчийг хүлээн авсан хэмээн БНХАУ Монголыг буруушааж, бүр цаашлаад хоёр улсын хилийг хэдэн цаг хаасан билээ.
 
“Энэ бол шал утгагүй хэрэг байсан. Бүх бараа бүтээгдэхүүн хил дээр гацсан” гэж Монголын нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг бизнесийн зөвлөх Г.Батзул хэлэв.
 
БНХАУ-аас хойш оршдог Монгол Улс гуравхан сая хүн амтай бөгөөд тус улс эдийн засгийн хувьд БНХАУ-аас нэлээд хамааралтай. Монголын экспортын бараа бүтээгдэхүүний бараг 90 хувь БНХАУ руу гардаг. Үүний голлох хувийг зэс болон бусад ашигт малтмал эзэлдэг. Монголын аялал жуулчлалын салбарын өсөлтөд гол хувь нэмэр оруулагчид бол БНХАУ-ын жуулчид бөгөөд тэд Улаанбаатар хотын тансаг буудал, брэнд барааны дэлгүүрүүд, тэр дундаа “Louis Vuitton” дэлгүүрээр үйлчлүүлдэг.
 
Монголд ардчилал үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч БНХАУ-д уусч, улс орных нь ирээдүй бүрхэг болох вий гэсэн айдас тус улсын ард иргэдийн дунд газар авсаар байна. БНХАУ Өвөр Монголыг өөртөө уусгасан шиг Монгол Улсыг мөн өөртөө уусган авч болзошгүй гэж монголчууд эмээж байна.
 
Түүхэн үйл явцад бий болсон үндэстэн угсаатны хурцадмал байдал БНХАУ-ын эсрэг хандлагыг дэвэргэсэн. 1920-иод оны үед ЗХУ-ын дагуул улс болохоос өмнө Монгол улс БНХАУ-ын Чин гүрний дарлалд байсан бөгөөд төрийн залгамж халаа богино настай байсан юм. БНХАУ Монголын дотоодын шийдвэрийг эсэргүүцэж, дээрэлхүү тактикийг ашиглаж байгаа нь монголчуудад өнгөрсөн үеийг санагдуулдаг. Далай ламыг Монголд айлчлах үеэр БНХАУ хилээ хаасан нь энэ тактикийн нэг жишээ юм.
 
БНХАУ-ын залуучууд Монголд ирж, охидыг нь аваад явах вий гэхээс монгол эрчүүд эмээж байна. Г.Батзул
 
Монгол болон БНХАУ хоорондын албан ёсны харилцаа өнгөрсөн хэдэн арван жилийнхийг бодвол дээрдсэн. Гэвч Монголын хувьд БНХАУ-ын эсрэг үзэл суртал хүчирхэг хэвээр байгааг Монголын уран зохиол, телевизийн шоу болон реп хөгжмийн урсгалаас харж болно гэж Британийн Колумбийн их сургуулийн Төв Азийн мэргэжилтэн хэлэв.
 
Монголын реппер “Gee” гэгч залуу БНХАУ-ын эсрэг үзэл сурталтай, улс үндэстэнийхээ төлөө босохыг иргэддээ уриалсан дуу дуулж, улсдаа ихээхэн нэрд гарсан.
 
Орчин цагийн Монголын хөгжмийн урлагт энэ мэтийн хандлага тэр болгон харагдахгүй ч гэсэн та үүнийг мэдрэх болно. Учир нь энэ хандлага олон нийтийн соёлоос харагдана гэж Монгол Улсын БХЯ-ны атташе байсан, одоо Британийн Колумбийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байгаа Ж.Мэндээ ярив.
 
АНУ-ын албаны хүний үзэж байгаагаар, Монгол Улс хэт хамаарлаас зайлсхийх болсноороо өөртөө багагүй боломжуудыг нээж чадсан. Тухайлбал, 2007 онд Монголын төмөр замын сүлжээ, боловсрол, эрүүл мэнд болон үйлчилгээг сайжруулах зорилгоор АНУ-ын Засгийн газар “Мянганы сорилтын сан”-гаар дамжуулан Монголд 285 сая долларын тусламж үзүүлсэн. АНУ-ын зэвсэгт хүчнийхэн жил бүр цэргийн сургуулилт явуулж, Монголын цэргүүдийг бэлтгэдэг. Харин Монгол улс АНУ-ын үйл ажиллагааг дэмжиж, цөөн тооны цэргээ Ирак, Афганистан болон НҮБ, НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд илгээж хариу барьсан.
 
 
Үргэлжлэлийг эндээс уншаарай 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • АРД / 2015 07 сар 29/

    БОЛГООМЖИЛ АРДЧИЛСАН НЭРТ ХЯТАД ГАРАЛТНУУДААС БҮР ИХ БОЛГООМЖИЛ ТЭД ЭХ НУТАГ МОНГОЛЫГ МИНЬ ЗАРЖ ХӨЛЖИХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА

    1
    Хариулах