Идэх хоол, хэрэглэх цахилгаангүй бол мянган наадмаар ч яах юм бэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 30
Идэх хоол, хэрэглэх цахилгаангүй бол мянган наадмаар ч яах юм бэ
Монголчууд бид анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой хаа байсан ардын хувьсгалын үеийн даншиг наадмыг сэргээж байна хэмээн хөөрцөглөж, төрийн албан хаагчдаа хоёр ч өдөр хагас ажиллуулан баярлаж цэнгэж байх энэ цаг үед Монгол Улсын гадаад өр 13.7 их наяд төгрөг болсон гэх мэдээ түглээ. Түүний ихэнх нь буюу 9.9 их наяд нь Засгийн газрын гадаад өр болж таарч байна. Засгийн газрын дотоод өр дотор бондын өр 3.7 их наяд байгаа бөгөөд энэ оны тавдугаар сараас хойш 2.7 их наядаар нэмэгдсэн дүнтэй байгаа юм Энэ нь Засгийн газрын гадаад, дотоод өр эрчимтэй өсч байгаагийн баталгаа болж байна. Үүний хажуугаар улсын төсвийн орлого бүрдүүлэлт төдийлөн сайн биш байгааг хэлэх хэрэгтэй. Энэ оны зургадугаар сард нэг тэрбум юань буюу 169 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бонд гаргаж, олон улсын банк санхүүгийн байгууллагаас 164 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан нь өрийн хэмжээг тууштай нэмэгдүүлж байна Ийнхүү Засгийн газрын гадаад дотоод өр нэмэгдэхийн зэрэгцээ улсын төсвийн алдагдал оны эхний хагас жилийн байдлаар 500 тэрбум гаруй төгрөгт хүрчээ Импортын хэмжээ 30 хувиар багассан, гаалийн болон НӨАТ ын бүрдүүлэлт тасалдсан зэрэг нь төсвийн алдагдалд шууд нөлөөлснийг эдийн засагчид хэлж байгаа Эдийн засаг, санхүүгийн ийм хүнд байдалд орсон Засгийн газар сая “нойрноосоо сэрж өвөлжилтийн ажилд бэлтгэх улсын Онцгой комиссыг Шадар сайдаар ахлуулан байгуулжээ. 

Гэвч энэ нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болж байна. Учир нь, тав зургадугаар сард ихэнх нутгаар түүний дотор газар тариалангийн бүсэд хэт халалт үүсч, хур бороо бага байснаас тариалсан улаанбуудайн 60-аас доошгүй хувийг алдаж болзошгүй хүнд нөхцөл байдал үүсээд байна. Тааж мэддэг таван хаан, тамшаалж иддэг тарлан бух биш болохоор ус, цаг уурчдыг буруутгах аргагүй. Тэд өнөөх урьдчилан танддаг, мэддэг төхөөрөмж нь юу гэж заасныг л хэлсэн хэрэг байх. Одоо наадмын дараагаас хэсэгчлэн орсон бороо хур тариалангийн талбайд үр нөлөөгөө үзүүлж, үлдсэн багахан хугацаанд хурмаст тэнгэр аятайхан ааштай байгаасай гэж залбирах л үлдэж байна. Ингэж гэмээнэ тариа будааны болц бага ч болов нэмэгдэж, арай ахиухан ургац хураах нөхцөл бүрдэж магадгүй талаар газар тариа- лангийн мэргэжилтнүүд хэлж, найдвар төрүүлж байгаа юм. Түүнээс гадна эрчим хүч, дулааны хангамж хэр хангалттай байж, нийслэлийн иргэд орон сууцандаа тохитой дулаахан өвөлжиж чадах эсэх тухай жилийн жилд яригддаг. Энэ жилийн хувьд цахилгаан дулааны шинэ эх үүсвэр V станц ашиглалтад орсноор нийслэлийн нэг хэсэг буюу Баянзүрх дүүргийн айл өрхүүд дулаанаар дутагдахгүй, тухтай өвөлжих боломж бүрдсэн. Харин нийслэлийнхний 80 гаруй хувийг дулаан, эрчим хүчээр хангадаг II, III, IV цахилгаан станц өнгөрсөн хугацаанд шинэчлэл өргөтгөл хийсэн ч зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж авах хэрэгтэй гэж шантаажилсаар төсвөөс дөрвөн тэрбум төгрөг гаргуулахаар болсон. 30-50 жилийн насжилттай дээрх станцуудыг иж бүрэн шинэчлэх юм уу дахин шинэ ДЦС байгуулахгүйгээр нийслэлийн хэрэгцээт дулаан, эрчим хүчийг хангах бололцоогүй болж байгааг анхаарах цаг болжээ. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх