Команд, Тушаал

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 03

Заримдаа бидэнд өнгөрснөө бодож харуусах зүйл гарна. Хил хамгаалах байгууллага, хилийн отряд, хилийн цэрэг, хилчдийн амьдралыг ард түмэн хэрхэн төсөөлдөг бол. Магадгүй телевизийн нэвтрүүлэг, кино, хүнээс сонссон зүйлээрээ сайн, муугаар төсөөлөн боддог байх. Цасан шуургатай, шиврээ бороотой, өвлийн хүйтэн, зуны халуун гэлтгүй номхон командын доор тушаал авсан цэргүүд өдөр, шөнөгүй Монгол Улсын дархан хилийн манаанд зогсож байдаг. Тиймдээ ч омог бахархал, баяр, гуниг бас харуусал, гунигийн доор тэдний амьдрал хөвөрдөг болов уу даа.

 

Болор цомын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Би өөрөө цэргийн алба хаагаагүй хүн. Гэхдээ надад дөрвөн сайхан хүү бий. Тэр дөрөв маань эх орныхоо дөрвөн зүгт хилийн цэрэгт алба хаана. Би энэ хилчдийг хархаар баяр, гуниг, харуусал, омогшил басхүү хайрлах, өрөвдөх, атаархах сэтгэл төрөх юм даа” гэж хэлж билээ. Нээрээ л өглөө бүр Монгол Улсынхаа төрийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэн зогсох хилчдийг хархаар монгол хүн бүрийн сэтгэл хөөрч, тэднээр бахархаж, омогшиж бас ч атаархах сэтгэл төрдөг л байлгүй.

 

Бүх хилийн отряд, заставууд өглөө бүр нэгдэж тухайн ангийн захирагчийн тушаал, үүргийг номхон командын доор дуулгавартай сонсоно. Үүний дараа тушаалын дагуу үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Нэг ч цэргийн албан хаагч тушаал авахгүй үүрэг гүйцэтгэнэ гэж  гэж байхгүй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх