Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 03
Авлигатай тэмцэх газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр ажиллав.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах явцад тус газарт дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрлээ. Тухайлбал, төвийн мэдээ, мэдээллийн самбар болон албан ёсны цахим хуудсанд аудитын тайлан, сул орон тооны зар, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчдын талаарх мэдээллийг байршуулаагүй, хэлтэс, алба, тасаг, нэгжүүд ажилчдын ажлын үр дүнг үнэлж, мөнгөн урамшуулал олгохдоо харилцан адилгүй өөрөөр үнэлдэг, төрийн өмчийг бусдад түрээслүүлэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлаагүй, шууд гэрээ байгуулж хэн нэгэн этгээдэд давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн, төвийн захирлын 2014 оны 224, 225, 269, 386 тушаалаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журам батлан гаргахдаа тушаалын үндэслэх хэсэгт хуулийн хэм хэмжээ зүйл заалтыг дурдаагүй, Эрүүл мэндийн сайдын хүчингүй болсон тушаалыг үндэслэж гаргасан байна.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.