Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 04

Улаанбуудай бол стратегийн чухал ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн. Хэн дуртай нь улс төр хийж, эсвэл хиймлээр үнийг нь хөөрөгддөг хүнсний бүтээгдэхүүн биш. . Бидний өдөр тутмын хоол хүнсэнд буудай хамгийн чухал үүрэгтэй.
Тиймээс буудайгаар дуртай нь улстөржиж, дуртай нь цуурдаг асуудал биш гэдгийг л хүн бүхэн ойлгох учиртай юм. . . Тэглээ гээд гурилын үнэ хөөрөгдөж, бизнес бүлэглэлийнхэн салбар яам руу үсчих асуудал болчихоогүй байна.
Уринш хийгээгүй талбайд, туршлагагүй тариалан эрхлэгчид үрээ цацсан нь ургац алдах шалтгаан болсон гэдгийг ч туршлагатай тариаланчид хэлж байгаа. Тэгээд ч газар тариалангийн бизнес гэдэг ашгаа эрсдэлээ бодож хийдэг бизнес. .
байхад хэдэн мянган га-д тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүд төрийн мөнгөнөөс татаас хэлбэрээр хэдэн тэрбумаар нь авч ирсэн нь нуух аргагүй үнэн. . Энд нэр дурьдахыг хүссэнгүй. Сэлэнгэ аймгаар жишээ татаад үзье.
. Өөрсдийнхөө намын Засаг даргыг ажиллаж байх үед, салбар яамны сайдаар өөрсдийн хүмүүсээ тавьчихсан байхдаа тэд хэдэн 100 мянган га-гаар нь газар эзэмшээд авчихсан. Тэр газраас олж байгаа ашгаас тухайн суманд нэг ч төгрөгийн татаас өгдөггүй. гадна, дотны компаниуд нийгмийн хариуцлага гэдэг зүйлээ ор тас мартчихаад сууж байх жишээтэй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.