Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 04

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ч гэрээний үлдэгдэл санхүүжилтээ бүрэн авч чадаагүй, мөн 2014 оны төсөвт тусгагдсан 80 хувиас дээш гүйцэтгэлтэй хэрэгжсэн ч үлдэгдэл мөнгөө авч чадаагүй аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг
Энэ ажил өчигдрийн Төсвийн байнгын хороон дээр очоод гацчихлаа. Тодруулбал, Засгийн газраас өгөхөөр болоод байв. Улмаар дээрх аж аж ахуйн нэгжүүд харьяа яамдаа хүсэлт гаргасны үндсэн дээр вексель бичиж эхлээд байсан. Өөрөөр хэлбэл, төр арилжааны банкуудаас жилийн таван хүүтэй мөнгө зээлэн хувийн хэвшилд гүйцэтгүүлсэн ажлынхаа санхүүжилтийг төлөх гэж байсан ч УИХ-ын Төсвийн байнгын хорооноос судлах шаардлагатай гэж үзэв.
Төсвийн байнгын хорооноос ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийн асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэх. Энэ нь нэг талаараа зөв байсан. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга захирамж гаргаж, баталсан. . Тэгээд ч 2014 оны төсвийг батлах үеэр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг . Өөрөөр хэлбэл, байсан.
УИХ-ын 7-р тогтоол, Засгийн газрын 282-р тогтоол гарч, 2008-2014 оны Төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий нийт. Товчхондоо, царцаасан гэх тодотголтой обьектуудын санхүүжилтийг дээрх тогтоолуудаар шийдвэрлэх байсан юм. Үүнээс дээр дурьдсан 81 аж ахуйн нэгжид өрийн бичгийг бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгөөд байж.
Энэ ажлыг гацаасанд Сангийн яам болоод УИХ-ын зарим гишүүн бухимдалтай байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Процедурын, агуулгын хувьд ч энэ асуудал нэг л болохгүй байна. Ядаж ном ёсоор нь явуулахын тулд хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүдэд тараагдаж танилцах боломжоор хангах ёстой. Дахиад хүч түрсэн асуудал болох вий. Өчнөөн аж ахуйн нэгж байгууллагууд одоо болтол санхүүжилтээ авч чадаагүй. Өнгөрсөн оноос хойш санхүүжилтгүй зогссон аж ахуйн нэгжүүд олон байна. Эдийн засаг хаа хаанаа түгжигдчихлээ гээд л байдаг. Үүнийг шийдэх нэг арга нь вексель юм, векселиэр дамжуулж санхүүжилт хийе гэсэн. Ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагууд ажлаа хийчихсэн, мөнгөө авах тухай яригдаж байгаа үед асуудалд бид гоомой хандаж болохгүй” гэлээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.