Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 05
Дундговь аймгийн дуусдаггүй улс төрийн маргаанд цэг тавих шүүхийн шийдвэрүүд ар араасаа гарсаар байна. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Дундговийн Засаг даргаар ажиллаж байсан С.Сүхбаатарын талд гарсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд тус аймгийн АН-ын нөхдүүд, ИТХ нь хуулийг гууль болгож байсныг бэлхнээ нотлоод өглөө. Одоо аймгийн удирдлагууд “Бид хууль зөрчөөгүй” гэж мянга хашгираад ч цагаан дээр хараар бичсэн анхан шат болон давж заалдах шатны шийдвэрийг үгүйсгэж чадахааргүй боллоо. Орон нутагт улс төрийн алдаа завхрал дээд цэгтээ хүрсний тод жишээ хуйвалдаж, хууль бусаар Засаг даргын суудлыг булаан авсан энэ явдал юм. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэсэн өвгөдийн захиас бий. Эрх мэдэл, албан тушаалд улайрсан С.Од-Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд орон нутгийн засаглалын эрх мэдлийг гартаа авахын тулд хууль бус үйлдэл олныг хийжээ. Үүнээсээ ч ичиж, зовохгүйгээр ширэн нүүрлэж, төрийн ажлаар тоглосоор байна. Ерөөсөө эрх мэдэл, албан тушаалд сонирхолтой зорилго нэгтэй хэсэг хүмүүсийн бөөгнөрөл Дундговьт бий болчихоод байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Өнгөрсөн хугацаанд Дундговь аймагт улс төрийн ямар үйл явдал өрнөсөн талаар товч сийрүүлье.
ИТХ нь хуурамч тогтоолоор Засаг даргыг суудлыг булаав
Дундговь аймгийн засаглалыг МАН авсан цагаас Засаг даргаар ажиллаж байсан С.Сүхбаатарыг суудлаас нь түлхэн унагаж, эрх мэдлийг гартаа авахаар АН-ынхан сэмхэн хуйвалдаж, дээгүүр доогуур гүйлдэж эхлэв. Тухайн үед шинэчлэлийн Засгийн газар ид мандаж байсан учраас орон нутгийн эрх мэдлийг хууль бусаар булаасан ч дээшээ тэнгэр ойрхон мэт санагдаж байсан биз. Учир нь АН-ынхан төрийн хамаг л том албан тушаалд эзэн суучихсан байлаа шүү дээ. Энэ бол АН-ын фракциуд дотроо хагаралдаж, Н.Алтанхуягийн кабинетыг унагахаас өмнөх үйл явдал. Яг энэ үед орон нутаг улс төрийн хямрал ужгирч хэд хэдэн аймагт Засаг даргын суудал тойрсон маргаан дэгдсэн билээ. Шинэчлэлийн Засгийн газрын рейтингийг хүргэн хүү Дэнзэнгээс дутахгүй унагасан асуудал бол орон нутагт улс төрийн завхрал газар авсан явдал юм. Дундговьт үүссэн улс төрийн маргаан 2014 оны тавдугаар сарын 24-ны өдрийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас эхлэлтэй. Энэ хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, аймгийн Засаг даргаа огцруулах хор найруулсан гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Харин Засаг дарга асан С.Сүхбаатар энэ хуралдааныг анхнаасаа л “хууль бус” боллоо гэдгийг хоолойгоо сөөтөл мэдэгдсэн дээ. Хамгийн ноцтой нь С.Сүхбаатарыг огцруулах 04 тоот ИТХ-ын тогтоолыг хуурамчаар үйлдсэн байна. Хэдийгээр ИТХ-ын тамгатай, хурал удирдсан хүний гарын үсэгтэй тогтоол байгаа ч цаанаа “но”-той,
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.