Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 06

Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ өдрүүдэд Америкаас ирсэн найз маань холын зочидтойгоо төрсөн нутгийнхаа зүг аялалд гарцгаажээ. Увс тийш хүлгийн жолоо залсан америкчууд Ховд, Баян-Өлгийг ч төлөвлөгөөндөө оруулж. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн төв дэх “Тирлик” зах болон түүний эргэн тойрны байдал тэдний нүдийг орой дээр нь гаргаж орхижээ. Ингээд Баян-Өлгийн албан тушаалтнуудад хаягласан захидлыг бидэнд илгээсэн юм.
Үндэсний бэлэг дурсгал, гар урлалын сонин содныг хайсан тэднийг захын үүдээр ороход л өмхий үнэр угтлаа. Үргэлжлүүлээд хэд алхвал зэрэгцэн орших хоолны газруудаас угаадсаа хэнэг ч үгүй цацчихаад яваад орчихлоо. Ер нь энд ажиллах хоолны газруудад стандарт, эрүүл ахуйн талаар яриад ч хэрэггүй гэдэг нь үүдээр ороход л харагдана. Увс, Ховдоос ирж ажиллах оюутнуудаас сонсохнээ өмнөх хүний идсэн аяга тавгийг усаар зайлаад л дараагийн үйлчлүүлэгчид өгдөг, үнэр орсон махаа амтлагчаар “зодоод” хоол хийдэг, мэргэжлийн тогооч байхгүй, бэлтгэлийн өрөөний ариун цэвэр тааруу талаар ярих нь тэр. Хэдийгээр холын замд хээгүй нь дээр гэдэг ч ёстой л дотор эвгүйтүүлсэн мэдээ байлаа. “Хэрэглэгч хаан” энэ тэр үгийг энд хэрэглэх ч хэрэггүй юм байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.