Сэтгэц эрүүл бол бие эрүүл

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 06

Сүүлийн үед дэлхий дахинд төдийгүй манай улсад сэтгэцийн эмгэгээр өвчлөх явдал улам бүр ихэссээр байгаа билээ. Сэтгэцийн эрүүл мэндийн талаар иргэдэд тэр бүр нарийн тодорхой, цэгцтэй ойлголт байдаггүй. Олон улсын эрүүл мэндийн байгууллагын гаргасан статистик мэдээнд дэлхийн таван хүн тутмын нэгд сэтгэцийн тулгамдсан асуудал байна гэж үзжээ. Монгол Улсад  2013 онд энэ төрлийн судалгаа хийхэд зургаан хүний нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн хариу гарчээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар манай улс 2000 оноос хойш сэтгэцийн эмгэг судлал гэсэн тодорхойлолтоос татгалзаж, сэтгэцийн эрүүл мэнд гэсэн нэр томьёотой болсон юм. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь эмгэг судлалыг бодвол илүү өргөн ойлголт. Өнөөгийн техник технологийн хурдацтай хөгжлийн үед амьдралын асар хурдтай хэмнэлд хэрхэн зохицон амьдарч сэтгэцээ хэвийн байлгах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болжээ. 

Хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадвартай хүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэдэг.
Хүн болгонтой таарамжгүй харилцан, нийгэмд биеэ зөв авч явж чадахгүй байгаа бол сэтгэцийн хувьд асуудалтай гэсэн үг. Манай улсын хүн амын нийт хүн амын 51 хувь сэтгэцийн хувьд эрүүл, 46 хувь нь сэтгэцийн асуудалтай, гурван хувь нь сэтгэцийн өвчтэй гэсэн судалгаа байдаг. Эндээс харахад 90 мянган хүн сэтгэцийн өвчтэй гэсэн ангилалд багтдаг ажээ.  Сэтгэцийн эмгэгийг эрт ил­рүү­лэх нь чухал. Ингэвэл эдгэрэх магадлал өндөр байдаг.



Аливаа улс орон болгонд сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан эмнэлэг бий. Манай улсын хувьд энэ эмнэлгийг 1929 онд 20 ортойгоор Туул голын хөвөөнд  байгуулсан юм. Олны нэрлэдгээр “Шар хад”-ны эмнэлгийн байранд 1960-аад  оны үед  нүүн орсноор тус эмнэлгийн шинэ түүх эхэлжээ. 2006 оноос “Шар хад”-ны эмнэлгийн нэрийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хэмээн нэрлэх болсон хэмээн СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал В.Баярмаа хэллээ. Мөн тэрээр “Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  үзүүлэх лавлагаа төв болон зохион байгуулагдсанаар 21 аймаг, гурван хотын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа эмч, сувилагч нарт  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч удирдаж ажиллах болсон. Манай СЭМҮТ-д   эмч, сувилагч, асрагч болон бусад ажилтнаа оруулаад нийт 400 гаран хүн ажиллаж байна” гэлээ. 

Өчигдөр тус эмнэлэг дээр ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамда,  яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг болон холбогдох албаныхан ирж ажлын байдалтай танилцлаа. СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл сайдад ажлаа танилцуулж үг хэлэв. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд манай хамт олон үр бүтээлтэй ажиллалаа. 2014 онд өргөтгөлөө ашиглалтад оруулан эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн.  Мөн 600 сая төгрөгийн өртгөөр хоногт 150 метр куб усыг 95 хувь цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулж үйл ажиллагааг хэвийн ажиллуулж байна. Төрийн өмчийн хорооноос 2014 оны Төрийн өмчийг шилдэг хамгаалагч байгууллага гэсэн өргөмжлөл хүртсэн” гэлээ. Ингээд сайд дагалдан яваа хүмүүсийн хамт шинээр баригдсан өргөтгөл буюу “В” блокийн ажилтай танилцав.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх