100 жилийн дараа сэргээн тэмдэглэж буй Даншиг наадам

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 07 ・ 1

 

Хүй долоон худагт өнөөдөр нийслэлчүүд Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадмаа 100 гаруй жилийн дараа дахин сэргээн тэмдэглэж наадацгааж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашины төв хамтран зохион байгуулж буй Монгол туургатны Их даншиг наадам өнөөдөр өглөө 06.00 цагт Чингисийн талбайд 500 гаруй лам нарын Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, даллага, Дөрвөн уулын сан, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, шашин дэлгэрхийн ерөөл айлдан эхэлсэн юм.

 

Монголын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэж байсан Их Даншиг наадмыг ийнхүү сэргээн тэмдэглэж байгаа билээ.

Наадмын арга хэмжээ Хүй долоон худагт 09.00 цагт наадамчин олонд зориулсан үзэсгэлэн, худалдаа, хурдан морины азарганы уралдаанаар эхэлсэн юм.

 

100 гаруй жилийн дараа Улаанбаатар хотноо ийнхүү Хүй долоон худагийн дэнж дээр Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадмын арга хэмээ Соёмбот туг залах ёслолоор эхлэн Өндөр гэгээний дүрийг залан мандал өргөх ёслолоор үргэлжиллээ. 500 гаруй лам хуврагууд наадмын төв талбайд ном хурж байгаа бөгөөд Очирваань шүтээний тахилга болох юм.

 

 

Даншиг наадмын үеэр шашины болон соёлын уламжлалын олон үйл ажиллагаа явагдаж ирсэнийг ийнхүү сэргээж байгаа нь нэг талаараа Монгол улсын тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлсэн наадам ч гэж түүхчид үздэг.

Энэхүү наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид онцолсон. Наадмын үеэр жуулчдад зориулсан “Mongolian Tourism Market”-ийг зохион байгуулахаас гадна Хүрээ цам бүжин, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэх юм байна.

 

Их даншиг наадамд 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох юм байна. Наадмын хүчит бөхөд Даншиг наадмын цол олгох бөгөөд энэхүү цол нь зөвхөн даншиг наадамд дуудуулах аж. Түүнчлэн бөхчүүд цол харгалзахгүй оноолтоор барилдах нь. Даншиг наадмын бөхийн бай шагнал нь улсын наадмын бай шагналтай ижил байх аж.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: