ЭЗ-ийн ил тод байдлыг дэмжих тухай хууль /бүрэн эхээрээ/

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 09

УИХ-ын Баасан гарагийн чуулганаар  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.  

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү уншиж танилцуулсан. Төсвийн байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Х.Болорчулууны гаргасан төслийн 4 дүгээр зүйлийн “4.1.7. Авлигын эсрэг хууль” гэсэн заалтыг хасах санал олонхын дэмжлэг авсан тул энэ заалттай холбоотой төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахаар” гэснийг, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн“мэдүүлэг, холбогдох байгууллагад шинээр гаргаж өгсөн хөрөнгө, орлогын” гэснийг, мөн хэсгийн “хөрөнгө, орлогын” гэснийг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” гэснийг тус тусхасаж, төслийн эцсийн хувилбарт тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлсэн. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дээр дурдсан саналтай холбогдуулан 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг хасах саналыг дэмжсэн байна. Байнгын хороогоор дэмжигдсэн энэ саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэн юм.

Хуулийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Нэгдсэн хуралдааны

эцсийн хэлэлцүүлэгт

2015.08.07

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2015 оны ... дугаар                                                                                                        Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

 

ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ

ДЭМЖИХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
 
1.1.Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
2 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
 
2.1.Татварын ерөнхий хууль[1], тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай[2] хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай[3] болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай[4] хуулийн дагуу эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, Нягтлан бодох бүртгэлийн тухай[5] хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар, Авлигын эсрэг хуулийндагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.
 
2.2.Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлж, мэдүүлж бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй.
 
3 дугаар зүйл.Ил болгож мэдээлэх хугацаа
 
3.1.Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэхүү энэ хууль батлагдан хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна.
 
4 дүгээр зүйл.Бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах ажиллагаа
 
4.1.Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө:
 
4.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль[6];
4.1.2.Татварын ерөнхий хууль;
4.1.3.Нийгмийн даатгалын тухай хууль;
4.1.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;
4.1.5.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
4.1.6.Гаалийн тухай хууль[7];
4.1.7.Авлигын эсрэг хууль;
4.1.8.4.1.7.Захиргааны хариуцлагын тухай хууль[8].
 
4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого болон , орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид “орлогоос бусад албан татвар ногдох зүйл” гэх/-нд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй.
 
4.3.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу нийгмийн даатгалд ажил олгогчоор шинээр бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь бууруулснаа сайн дурын үндсэн дээр ил болгож, тайлагнасан нөхцөлд нуусан болон бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги, хариуцлагаас чөлөөлнө. Нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчийн шинээр гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нийгмийн даатгалын эхлэлтийн тайлан гэж үзнэ.
 
4.4.Нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бусад орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 4.1, 4.2 дахь заалт хэсэг мөн адил хамаарна.
 
5 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг тайлагнах
 
5.1.Албан татвар ногдох орлого болон , орлогоос бусад албан татвар ногдох зүйл, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.
 
5.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлэг, холбогдох байгууллагад шинээр гаргаж өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, хөрөнгө, орлогын мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй.
 
5.3.Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна:
 
5.3.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
5.3.2.хувь хүний орлогын албан татвар;
5.3.3.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
5.3.4.нэмэгдсэн өртгийн албан татвар;
5.3.5.онцгой албан татвар;
5.3.6.гаалийн албан татвар.
 
5.4.Энэ хуулийн 5.1-5.3 5.1, 5.2, 5.3-т зааснаас бусад албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг албан татвараас чөлөөлөхгүй.
 
5.5.Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанаас хойш хөрөнгө, орлогын мэдүүлгийг авахдаа энэ хуулийн 5.2-т заасны дагуу шинээр мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үндэслэн хянана.
 
6 дугаар зүйл.Бусад зүйл
 
6.1.Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр нь дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.
 
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно.

 

үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх