“Сэтгэшгүй”, “Мария” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 09 ・ 2
 
Нийслэлийн Засаг дарга “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/643 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Мария” ХХК, “Сэтгэшгүй” ХХК хуулийн этгээдүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

 
Тус эмнэлэг, сувилалуудын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгов.
 

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.
 

 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ, СУВИЛЛЫН НЭРС
 
 
Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр Тусгай зөвшөөрлийн төрөл Тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй үйлчилгээний чиглэл

1.

Мария ХХК Эмнэлэг Дотор, мэдрэл, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лабораторийн оношлогоо

2.

Сэтгэшгүй ХХК Эмнэлэг, сувилал
  • Бариа засал эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 10/

    mariya ocnirvaani 2neg ezentei uym bishu xujaa ezen

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 10/

    Ochirvaani gedeg emnelgiig bas haah heregtei. humuusiin setgel sanaa munguur naadaj bga gazar daa. bur undur hemjeenii torguuli tavih heretei

    Хариулах