Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 10
・ 1

УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд нэгэн чухал ч гэмээр, завхарсан ч гэж хэлж болохоор хуулийг эрхэм гишүүд баталсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль байлаа. Доторх заалтуудыг нь унших юм бол дургүй хүрмээр ч юм шиг. Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгоно гэх юм. Энэ мэтээр жаахан алиа заалтууд орсон. Гэхдээ хуулийг тэр чигт нь харлуулах гэсэнгүй. Олон чухал заалтууд тэнд байгаа. Хот дотроо машин нь багтахгүй болж, дүрмээ биелүүлдэг жолооч цөөнтэйгээс болоод янз бүрийн осол аваар их гарах болсон.
Энэ бүх завхарсан, задарсан байдлыг засах цаг болсон. Тиймдээ ч чангахан хууль, журам баталж авч байгаад эдийн засгаар нь хөшиж, ном журманд нь оруулахаас өөр яалтай билээ. Харин энэ хуулинд зарим нэг тэнгэрийн заалтууд байна.
Тухайлбал, Уг хуулийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" гэж заасан байгаа юм. Бага ангийн хүүхдүүд зам хөндлөн гарах гэж яваад машинд мөргүүлж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс хуулинд энэ мэт заалт оруулж өгөхөд буруутах юун.
Ирээдүй хойч болсон үр хүүхдээ л хамгаалах гэж байгаа санаа шүү дээ. Гэхдээ нөгөө талаас нь хараад үзвэл жаахан тэнгэрийн заалт. Ядаж байхад тус хуулийн 54.6- д “Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.