Ж.Батзандан “Тариаланч хүн үр тариагаа барьцаалан зээл авах боломж нээгдэнэ”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 11


УИХ-ын хаврын чуулганаар “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хуулийг баталж 9 сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон. Энэ хуулийн үзэл баримтлал, ач холбогдол, онцлог шинэлэг заалтууд болон жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдэд ямар боломж нээгдэх талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандантай ярилцлаа.

- Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг бий болгох үндсэн шалтгаан нь юу байв?

- Манай Иргэний хуулийн зохицуулалтаар хууль буюу гэрээндээ заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийгулсын бүртгэлд бүртгүүлж болно гэсэн байдаг. Гэвч улсын бүртгэлд өнөөдрийг болтол энэ төрлийн бүртгэл маш цөөхөн байгаа. 2014 он хүртэл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэл нийтдээ 37 удаа хийгдсэн байна. Гэтэл нийгэмд энэ бүртгэлийн хэрэгцээ маш их байгаа. Учир нь хөдлөх эд хөрөнгөд газраас салгаж болдог бүхий л хөрөнгө ордог. Иргэд үүнийгээ ашиглан банкнаас зээл авах боломжийг хайж байна. Компаниудын хувьд эргэлтийн хөрөнгө, түүхий эдийн нөөц төдийгүй хувьцаагаа барьцаалж зээл авах боломжийг хайж байна. Банкууд ч гэсэн зохицуулалт нь тодорхой байх юм бол хувьцаа болон эргэлтийн хөрөнгийг барьцаалаад зээл олгох боломжтой гэдэг.Энэ хуулийн гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн дэд бүтцийг сайжруулах юм.

- Энэ хуулийн зарим онцлог зохицуулалтыг тодорхой жишээгээр тайлбарлаж өгнө үү?

- Хамгийн гол нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн нээлттэй, хурдан шуурхай энгийн системийг бий болгох эрх зүйн үндсийг тавьж өгч байгаа. Энэ хуулинд яг ямар хөрөнгийг бүртгэж болох вэ гэдэг хүрээгээ тодорхой оруулж, барьцааны мэдэгдлийн бүртгэл, барьцааны баталгаажилт, барьцааны эрх хэрэгжүүлэх дараалал, давуу эрхийн зохицуулалтыгнарийн тусгаж өгсөн. Зарим төрлийн онцлог барьцааны зохицуулалтыг тусгайлан оруулсан. Жишээ нь мал, тэжээвэр амьтан, шаардах эрх барьцаалсан тохиолдолд барьцааны эрх хэрэгжүүлэхдээ хэрхэх вэ гэдгийг ялгамжтай зохицуулж өгсөн.

Зарим төрлийн мэдээллийг нээлттэй болгож байна. Барьцаанд тавигдсан хөрөнгийн талаарх мэдээллийг интернэтээс хайж болно гэдэг бол шинэлэг зүйл юм л даа. Хөдлөх хөрөнгө гэдэг бол насжилт богинотой, элэгдэл хорогдол түргэн, нэг удаагийн хэрэглээний эсвэл олон удаа хэрэглэгдэх гэх мэт онцлогтой. Иймээс ийм хөрөнгийг барьцаалан зээл өгөхөд учрах эрсдэлийг нь зохих хэмжээнд зохицуулж өгч байж энэ төрлийн хөрөнгийн эргэлт сайжирч, барьцаат зээлийн нийлүүлэлт зах зээлд ихсэнэ.Тухайлбал тариаланч хүн хавар тариа тарихдаа ирээдүйд ургах тариагаа барьцаалаад зээл авчихсан байлаа гэж үзье.Гэтэл хураах үед дахин зээл авах хэрэг гарлаа. Дахин зээл авах хэрэгцээ үүсчихлээ гэхэд өнөөдрийн нөхцөлд тэр тариаг нь барьцаалан зээл олгохуу. Мөнгөө буцаан авах магадлал бага учир мэдээж зээл олгохгүй. Тэгвэл энэ хуулиар энэхүү нөхцөлд зээл олгогдоно. Учир нь барьцаагаа баталгаажуулчихсан бол үр тарианы хувьд сүүлийн зээлдүүлэгч буюу барьцаалагч давуу эрх эдлэхээр байгаа.

Мөн барьцааны мэдэгдлийн бүртгэл болон баталгаажилт, дарааллын асуудал энэ хуулийн хамгийн онцлог ач холбогдолтой хэсэг юм. Эзэмшил болон бүртгэлийн аль алинаар нь барьцаа баталгаажна. Энэ хоёр баталгаажилт давхардсан нөхцөлд аль түрүүлж баталгаажуулсан цаг хугацааны дарааллаар барьцааны эрхээ хэрэгжүүлнэ. Жишээ нь бүртгэлд бүртгүүлээд баталгаажуулчихсан хэрнээ өөр хүнд давхар барьцаалагдчихсан, өөрөөр хэлбэл өөр хүний эзэмшилд барьцаанд байгаа тохиолдол гарвал яах вэ гэсэн асуудал дээр эзэмшилд бүртгэлээс түрүүлж авсан гэдгээ нотолсон тохиолдолд эзэмшилийн барьцаа дарааллын хувьд өмнө нь орно.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх