Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 12
Манай улс дэлхийн зах зээл дээр Засгийн газрын бонд гаргаж мөнгө босгоод багагүй хугацаа өнгөрчээ. Бонд бол нэг ёсны өрийн бичиг. Бидний нэрээр гарсан энэхүү өрийн бичгээр бид гадаад орны Засгийн газраас мөнгө зээлж буй хэрэг юм. Товлосон цаг болоход зээлсэн мөнгөө төлж барагдуулна гэсэн үг. Тэгвэл хямрал манай гаригийг нөмрөөд хаа сайгүй үнийн уналт нүүрлээд буй энэ үед Монгол Улсын Засгийн газрын бонд ямар ханштай хэрхэн арилжигдаж байгаа бол...
Энэ сарын 5-нд “Блүүмберг” агентлагийн мэдээлснээр сүүлийн хоёр жилийн дотор Монгол Улсын бондын ханш хамгийн доод төвшинд хүрсэн нь зэсийн үнийн уналттай холбоотой гэжээ.
Өнгөрсөн сард гэхэд Монгол Улсын Засгийн газраас гаргасан 2022 оны арванхоёрдугаар сард эргэн төлөгдөх бондын ханш 5.1 хувиар унасан байна. Энэ бол 2013 оны наймдугаар сараас хойшх хамгийн томоохон бууралтад тооцогдож байна. Харин бондын өгөөж өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойш 118 суурь нэгжээр өссөн нь сүүлийн гурван сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
“Монголын өнөөгийн байдлыг харахад бараа бүтээгдэхүүний үнийн уналт бондын ханшид хамгийн их нөлөө үзүүлж байна. Тиймээс эдгээр бондууд их анхаарал татаж эхэллээ” хэмээн Бостонд төвтэй “Eaton Vance Corp”-ын Засгийн газрын бондын шинжээч Мэтт Хилдбрандт хэлжээ. Зарим судлаачийн үзэж буйгаар бондын өгөөж өссөн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ирэх оны сонгуулиас өмнө нэг тэрбум ам.доллар бүхий дүнгээр мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй холбоотой байж мэдэх аж. Гэвч манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металлын биржид 5135 ам.долларын ханштай байна. Ийнхүү ханш унаснаар манай эдийн засгийн тэлэлтийг 2009 оноос хойшх хамгийн бага хэмжээнд хүргэсэн билээ.
Энэ бүхнээс улбаалан Монгол Улсад эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст 4.4 хувиар өссөн юм. Гэвч энэ бол 2011 онд анх удаа 17.3 хувьд хүрсэн өсөлтөөс хамаагүй дор үзүүлэлт билээ. Өнгөрсөн жилийн хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 5.8 хувиар унасан билээ. “Энэ цаг үед хөгжингүй орнуудын үнэт цаас болоод өрийн бичгүүд томоохон гэрээ хэлцлүүдийн нөлөөг хүлээж байна. Урт хугацаанд нь харвал Монгол Улсын Засгийн газрын бонд харьцангуй анхаарал татаж байгаа” хэмээн Улаанбаатар дахь “BDSec” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ник Кусн хэлжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.