Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 13

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг нэр томъёо сүүлийн жилүүдэд яригдах болсон. Гэсэн ч энэ нь амьдрал дээр хэрхэн хэрэгжиж газар дээр ямаршуухан байдлаар бууж байгаагийн нэг жишээг энд хөндье.
Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын 118 дугаар тогтоол батлагдан гарч Барилга, хот байгуулалтын яамнаас шинээр баригдах орон сууцны хорооллуудын дэд бүтцийг барьж байгуулах зорилготой “Дэд бүтэц” төсөл байгуулагдан 2 дах жилдээ ажиллаж байгаа юм. Тус төслийн хүрээнд 2015 онд "Яармаг" орон сууцны хорооллын 15 км цэвэр усны гол шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыгхэрэгжүүлж байгаа аж. Ажлын явц 15 хувьтай үргэлжилж байгаа боловч эрх мэдэл бүхий хувийн хэвшлийн хүнд сурталаас шалтгаалан зогсоход хүрээд байгаа ажээ.
Тодруулбал, Яармаг орон сууцны хорооллын цэвэр, бохир ус, цахилгааны дэд бүтцийг татах ажил эхлээд сар гаруй болж буй. Гэтэл цэвэр усны шугам сүлжээний зураг, төсөл, барилга угсралтын ажлын I цагираг шугамын ЦУХ-22, 26 дугаар худаг, II цагираг шугамын ЦУХ-28, 29, 30, 35 дугаар худаг “Макс” группийн Морин тойруулгын зарим хэсгээр дайрч байгаа бөгөөд тус морин тойруулгын хашаанд тулд очоод шугам ухах ажил тодорхойгүй хугацаагаар саатахад хүрээд байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.