Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 13
・ 1
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь16 дугаар байрны дэргэд баригдаж буй “Би Жи Би Жи” компанийн барилгыг битүүмжилжээ. Өчигдрийн хувьд барилгын талбайн хаалгыг битүүмжилсэн байв. Мөн барилга угсралтын ажлыг зосгоох тухай тодорхойлолтыг энэ сарын 11-ний өдрийн он сартайгаар гадна хашаанд байрлуулжээ. Үүнд “Газрын эрхийг цуцалсан, хугацааг сунгаагүй байхад барилгын эх загвар хүчингүй болдог. Гэтэл барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэж байгаа учир акт тогтоосон” тухай дурьдсан байна.
Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос тодруулбал, “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн газрын албаныхан уржигдар /08.12/ барилгын үйл ажиллагааг битүүмжилсэн” гэв.
Сануулахад, 16 дугаар байрны дэргэд “БиЖиБиЖи” компани зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсан юм. Үүнээс үүдэж есөн давхар байрандхазайлт өгч, 200 гаруй оршин суугчийг сарын хугацаанд зочид буудалд байрлуулсан. Улмаар “БиЖиБиЖи” компанийн газар эзэмших эрхийг цуцалж, тухайн газарт хөрсний хүчитгэл хийсэн юм. Гэсэн ч “БиЖиБиЖи” компани саяхныг хүртэл барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.