Оюутнууд үр дүнд хүртлээ тэмцэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 16 ・ 1

Хичээлийн шинэ жил эхлэх бүрт их, дээд сургуулийн төлбөр нэмэгддэг уламжлал тогтоод хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Тэгвэл энэ жил МУИС, АШУҮИС тэргүүтэй улсын толгой сургуулиуд төлбөрөө даруй 40-45 хувь нэмснээр оюутнууд төдийгүй эцэг, эхчүүдийн ч тархинд цус харвуулах дөхөөд байна.

Тухайн их, дээд сургуулиас сургалтын төлбөр нэмснийгээ эдийн засгийн хямрал, дээр нь элсэгчдийн тоо цөөхөн байгаатай холбон тайлбарлаж байгаа бол оюутнуудийн зүгээс хямрал ганцхан их сургуулиудыг л дайраагүй, өрх бүрийн амжиргаанд хүндээр тусч байгааг учирлаад өнөөдөр тайван жагсаал хийхээр болсноо дуулгалаа.

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх жагсаал өнөөдөр 12 цагт оюутны талбайд эхлэх бөгөөд МОХ-оос зохион байгуулж байгаа гэнэ. Тэд тайван жагсаалын дараа сургуулиудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр тайлбарлахыг шаардаж, шаардах бичиг явуулахаар төлөвлөжээ. Оюутнууд үр дүнд хүртлээ тэмцэх аж.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 17/

    ih deed surguuliin surgaltiin chanar bolood, oyutnuudiin hariutslagiig saijruulahad ene tolbor nemegdeh yavdal neg taliin sain tal um. nogoo talaas uneheer sain surlagatai bolovch tolboriin chadvargui huuhduudiig ulsaas onoog zaaj demjivel jinhene shinechlel bolno doo. Ih deed surguuliin bagsh nar j

    Хариулах