Микроныхон улам даврах нь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 17

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цөөнгүй олон ажил хийгдэж байна. Юуны өмнө төлбөрийн цахим системийг нэвтрүүлсэн. Иргэд эхнээсээ карт авч, түүнийгээ мөнгөөр цэнэглээд, автобусандаа зорчиж байгаа. Гэхдээ ажил цэгцэртэл зай ч байна, лай ч байна. Одоо оюутнууд ирнэ. Ямар картаар зорчих уу гэдгээс авахуулаад шийдэх асуудал зөндөө байгаа. Гэтэл иргэд цахим картныхаа учрыг олоогүй байж байтал нэг л өглөө автобусны чиглэлүүдийг өөрчилж, богино эргэлттэй болгочихлоо. “Картаа хаана нь уншуулахаа сураагүй байхад чиглэлээ өөрчилчихлөө. Одоо яана даа” гэж бухимдах тээвэрчид зөндөө л байна. 



 

Ядаж байхад эргэлт богино болсонтой уялдуулж сэлгэн суултыг үнэгүй байлгана гэж байсан ч энэ ажлаа хэрэгжүүлсэнгүй. Учир нь төлбөрийн системийг цахимд шилжүүлсэн хэдэн хоногт иргэдийн дунд судалгаа явуулж. Тэгэхэд автобусаар зорчиж байгаа иргэдийн 80 хувь нь 30 минутын дотор өөр унаанд сууж байж л дээ. Ингээд тооцоод үзэхээр нийтийн тээврийнхэн алдагдалтай ажиллахаар болчихоод байгаа аж. Тиймээс түр зууртаа энэ ажлыг судалж үзэхээр хойшлуулчихаад байгаа юм билээ.  Одоо тэгэхээр дараагийн шийдвэр гартал иргэд мөнгөө төлөөд л автобус дамжаад байхаас өөр арга алга. Уг нь шинэчлэл хийж байгаа нь зөв. Ард түмэнд ч, автобус компаниудад ч ашигтай, хэрэгтэй хувилбарыг сонгож хэрэгжүүлэх цаг болсон. 

Иргэдийн төлсөн мөнгөний чамгүй хувийг тасалбар түгээгч, жолооч хоёр нийлж “цохьдог” байдлыг ч шийдэх хэрэгтэй байсан. Гэхдээ автобусыг богино эргэлттэй болгосон нь иргэдэд эргээд хүнд тусч байна. Яах вэ, урт автобус оруулж ирээд, нийтийн тээвэрт явуулж байгаа. Түүнийхээ орлогыг бодох нь зөв л байх. Гэхдээ иргэдээ ч бас бодох л хэрэгтэй. Тэр сэлгэн суултын минутыг заавал 30 болгоод байх шаардлага юу байна. 
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх