Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 17
・ 1
Нийслэлийн хэмжээнд оюутны 43 дотуур байр байдаг бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа энэ сарын 28-31 хүртэл үргэлжлэх ажээ.
Харин төлбөрийн хувьд 50-230 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэмээн МОнголын оюутны холбооноос мэдээллээ.. Тодруулбал, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг сургуулийн оюутны байрны төлбөр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж, 430-500 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Харин хамгийн өндөр үнэтэй нь МУИС-ийн дотуур байрны төлбөр 630 мянган төгрөг буюу 230 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. МУБИС-ийн дотуур байрны төлбөр 320-385 мянган төгрөг болж 65 000 төгрөгөөр өсчээ.
Дашрамд дурдахад оюутнууд дотуур байранд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн томилолт, 4 хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл бүхий бичиг баримтыг бүрдүүлэх юм байна.
А.Ханд
Эх сурвалж: www.new.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.