Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 18
・ 1

Автобусны буудлаар дүүрэн хүмүүс. Ямар автобусанд суухаа ч мэдэхгүй будилсан амьтад байна. Шинэчлэл гэсэн нэрэн доор юу л болооод байна даа. Энэ нийтийн тээвэр чинь.
Нийслэлчүүд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим карт ашигладаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Гэхдээ ухаалаг үйлчилгээнд ухаалгаар тооцоогүй олон зүйл байна. 2013 оноос эхэлж яригдсан энэхэүү үйлчилгээ өнөөдөр бодит амьдрал дээр хэрэгжихэд бэлтгэл дутсан хэвээр л байна.
Өчигдөр Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан хэвлэл мэдээллийнхэнд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ богино эргэлтийг сайшааж байгаа иргэд олон байгаа. Бид хуучин 20 чиглэлд 350 автобус зорчдог байсныг шинэ зохицуулалтаар 11 чиглэл 211 автобус болгон өөрчилсөн нь чиглэлийн давхацлыг бууруулсан хэмээн ярив. Гэвч бодит байдал дээр автобусны буудал дээр Таван шар-Офицеруудын ордон гэсэн залгаа болон том оврын автобуснууд арваараа ар араасаа хөвөрсөөр л байгаа юм. Мөн захын хорооллын иргэдийн хувьд хуучин нэг унаагаараа хотын төв рүү ордог байсан бол одоо зайлшгүй хоёр дамжин мөнгө болон цагаа гарздах болсон. Үүнийг албаныхан бид иргэдийнхээ төлөө чиглэлийн давхацлыг арилган, цаг мөнгийг нь хэмжнэж байгаа хэмээн тайлбарласан.
Нийтийн тээвэрт картын системийг шинээр нэвтрүүлж буй Смарт карт компани карт борлуулах 200 цэг нээсэн. Цаашид 500 болгон өсгөнө гэсэн. Хэрэв тэд ирэх сарын 1 гэхэд шинэ цэгүүдийн тоог нэмэхгүй бол иргэдийн дунд ихээхэн бухимдал үүсэх нь тодорхой.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.