Оюутнууд төлбөрөө юунд зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 19

 

 

 

Намрын намарт ургадаг “Хэрүүлийн алим”-ны нэг нь их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдэл байдаг. Мөнгөний ханшны уналттай уялдуулж байгаа гэсэн шалтгаанаар жилийн жилд төлбөрөө тодорхой хувиар нэмдэг байсан. Тэгвэл энэ жил их, дээд сургуулиудад элсч орох оюутны тоо 50 хувиар буурснаас болж зардлаа нөхөх нэрийдлээр төлбөрөө нэмж байгаа гэх юм. Сонирхолтой л шалтаг.  Зарим сургуулийн дотуур байрны төлбөр гэхэд 230 мянган төгрөгөөр нэмэгдэж байх жишээтэй. Ийм зүйл байж болох уу, та минь ээ.  Төлбөр мөнгө нь жил бүр өч төчнөөн мянган төгрөгөөр нэмэгдээд л байдаг. 

Сургалтын чанар, орчин нь жил ирэх тусам буураад л байгаа. Захын оюутнаас энэ талаар асуухад хэлээд өгнө.  Уг нь сургалтын төлбөр нэмэгдэж байгаагийн хэрээр  чанар нь дээшилж, орчин нь сайжрах ёстой. Гэтэл нэг нь өсөөд, дагаж явах ёстой үзүүлэлтүүд нь “давжаараад” байгааг ойлгох арга алга. Саяхан оюутнууд цуглаан хийж, энэ талаар хөндсөн. Хараахан хичээлийн шинэ жил эхлэх болоогүй учраас цөөхөн оюутан хамрагдсан гэнэ лээ. Тэдний ярьж байгаа гол асуудал нь төлсөн төлбөр нь хаашаа, юунд зарцуулагдаад, хэний халаасанд орж байгааг мэдэх явдал. 

Энэ бол зүй ёсны шаардлага.  Зөв зүйтэй ч тэмцэл болж байгаа юм. Хамгийн гол нь өргөжөөд, газар аваад, олон оюутан хамрагдаад яваасай билээ. Ер нь байгууллагууд орлого, зарлагаа ил тод мэдээлэх үүрэгтэй болсон. “Шилэн данс”-ны хууль батлагдсанаар шүү дээ. Одоо төрийн байгууллагууд бүгд таван саяас дээш дүнтэй зарлага, гүйлгээ бүрээ ил тод мэдээлэх үүрэг хүлээсэн. Гэтэл энэ хууль их, дээд сургуулиудад бараг л үйлчлэхгүй байгаа юм. Ямар ч байсан хуулийн үйлчлэх хүрээнд нь төрийн их, дээд сургуулиад гэж заагаагүй байна билээ. Төрөөс татаас, төсөв өгч байгаа бол түүнийг тодорхой хэмжээнд хянаж л байгаа байх. Ядаж л салбар яамаар дамжуулаад. Гэхдээ оюутнуудын төлж байгаа төлбөр чухам юунд зарцуулагдаж байгааг тухайн сургуулийн удирдлагуудаас өөр хүн бараг мэдэхгүй байна. Тийм болохоор энэ системийг л нэвтрүүлэхийг оюутнууд шаардаж байгаа юм. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх