Л.Гантөмөр сайд сургалтын төлбөрийг 10 хувиар бууруулах үүрэг өглөө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 20 ・ 5
 
Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж, оюутнууд болон эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Тэгвэл БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд буй МУИС, АШУҮИС-иудын Удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өгсөн байна. 

Дээд боловсрлын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаатай холбогдуулан дээрх чигийг өгөөд байна. Төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн байна.

Одоогоор МУИС-ийн Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцааны сургуулиуд нэгдүгээр курсийн оюутны төлбөрийг 30-40 хувь, 2-4 дүгээр курсийн төлбөрийг 12 хувиар нэмэгдүүлээд байгаа аж. 

АШУҮИС-ийн хувьд нэгдүгээр курсийн оюутны төлбөр 20-30 хувиар, 2-оос дээш курсийн төлбөр 11 хувиар нэмсэн байна. Тэгэхээр эдгээр сургуулиуд ямар зардлаа тэвчиж, төлбөрийн хувиа хэдэн хувиар буулгахыг сургуулиудын Удирдах зөвлөл шийдэх юм байна. 
 

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 21/

    ene chin yu gesen ug be....20--40. nemchixeed tunesee 10 xuv xasna gesen ug uu.....esbel nemegui baisan tolvorosoo 10 xuv xasax geed baiga yum uu......nemegui baisnasaa ene jil 10 xuv xasax gej baigaa bol caidaa tand byarllaa.......2016 ond songonoo........

    Хариулах
  • ЗОЧИН / 2015 08 сар 20/

    Сайн байна уу. Гантөмөр сайдаа. МУИС арай л дэндэж байна. Энэ сургуулийн сургалтын орчин гэж арай дэндэнэ ээ. Мэдээлэл технологийн сургуулийн орчинг та очиж үзээч. Монгол улсын №1 сургууль. Хавар төгсөлт болохоор тэр эвдэрхий ширээтэй нурчихсан ангидаа эцэг эхчүүдийг цуглуулаад доплом гардуулна. Тэг

    Хариулах
  • ЗОЧИН / 2015 08 сар 20/

    Сайн байна уу. Гантөмөр сайдаа. МУИС арай л дэндэж байна. Энэ сургуулийн сургалтын орчин гэж арай дэндэнэ ээ. Мэдээлэл технологийн сургуулийн орчинг та очиж үзээч. Монгол улсын №1 сургууль. Хавар төгсөлт болохоор тэр эвдэрхий ширээтэй нурчихсан ангидаа эцэг эхчүүдийг цуглуулаад доплом гардуулна. Тэг

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 20/

    Nobshnuudaa surgaltiin tulburiig nemj ashiga aldahgui oloh gj zvtgej bn shd uih d bga hubiin surguuliin ezed bolioroi nobsho heniig huuraad bga yum be 10hubiarbuulgan ch gh shig amarjargal sez deed surguulid hubi ezemshdeg yum bl tulburiig ni nemehed oroltsson bj l bga shde vhsen eliiniihenshudraga

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 20/

    Гантөмөр сайд аа.Та БГД-н 6-р хороо 98-р цэцэрлэгийн хажууд 4 давхар машины зогсоол барьж байгааг мэдэж байна уу. Цэцэрлэгийн барилгын стандарт гэж байдгийг БГД-н сургууль цэцэрлэг хариуцсан хэлтэс мэддэггүй бололтой. Та энэ асуудлыг хариуцсан дарга нартайгаа тулж ажиллаад мэддэггүй бол мэдүүлж өгөө

    Хариулах