Таны хүүхэд аль цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 23 ・ 1

 

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл энэ сарын 25 хүртэл тав хоногийн хугацаатай явагдах юм.  Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 570 хүүхэд байгаа бөгөөд энэ жил төрийн болон төрийн бус өмчит 632 цэцэрлэгт 91687 хүүхдийг хамруулахаар төвөвлөж байна.

 

Бүртгэлийн үеэр хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэл, эрүүл мэндийн шинжилгээний бичиг, төлбөр хураамжийг авахгүй байхыг тусгажээ. Тиймээс энэ жил хүүхдийг нь цэцэрлэгт авах гэж хүүхдийн шээс, цагаан хорхойны шинжилгээний бичгийг эцэг, эхчүүдээс эхэлж нэхэхгүй байхаар болж байна. Харин цэцэрлэгтээ бүртгүүлчихээд хичээл эхлэх хооронд шинжилгээгээ өгсөн байх ёстой ажээ. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ хүүхдийнхээ төрсөний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбараа авчрах юм байна.

 

Цэцэрлэгийн бүртгэлийг оршин суугаа хорооныхоо харьяа цэцэрлэгт бүртгүүлнэ. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталсан.

 

Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас 2015 онд шинээр ашиглалтад орсон байр болон шинээр байгуулсан хорооны мэдээллийг нэгтгэн цэцэрлэгийн хамран сургах тойргийг наймдугаар сарын 20-нд шинэчлэн баталжээ.

 

 

Эх сурвалж: www.new.mn

Л.Баяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Matthewwew / 2017 04 сар 20/

    Has your snoring prevented you from getting good sleep for years? If you have not seen a doctor about this issue, you might be experiencing a dangerous and serious form of snoring associated with sleep apnea. If this rings true, then try not worry!. The article below can help.

    If you suff

    Хариулах