"Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссээр Намширын Ану тодорлоо

Miss Mongolia ・Нийтэлсэн: Мэргэн охин 2013 09 сар 13

   Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн мисс тодорлоо.

Эх орны маань өнцөг булан бүрээс нийт 70 гаруй оролцогчид бүртгүүлсэнээс сүүлийн шатанд шилдэг 20 оролцогчид үлдэж бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдөсөнөөс "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

    Дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ, Гутгаар миссээр Буянтогтохын Баттогтох нар тодорч Африкийн Экваторт болох "Miss World  tourism”-2013”, БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртсэн юм.

Ийнхүү "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөлөө. Сонирхуулахад “Miss Mongolia 2013” тэмцээн нь тун удахгүй МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм.

 photo IMGS5406_zps7417ffb9.jpg

 photo IMGS5399_zps391db030.jpg

 photo IMGS5377_zps94cea123.jpg

 photo IMGS5374_zps0233829d.jpg

 photo IMGS5354_zpsc6cc7824.jpg

 photo IMGS5352_zps9da78a53.jpg  photo IMGS5346_zps82288277.jpg

 photo IMGS5341_zps9a4c6900.jpg  photo IMGS5331_zps789160a8.jpg

 photo IMGM5306_zpsf03de6a1.jpg  photo IMGM5265_zpse1170645.jpg


 

 

 photo IMGM4135_zpsbae2ffac.jpg
Гоо сайхан ертөнцийг аварна...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх