Мисс Н.Ану дэлхийн миссүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэлдээ оржээ

Miss Mongolia ・Нийтэлсэн: Мэргэн охин 2013 11 сар 14

   "Miss Mongolia-2013” наадмын титмийн эзэд өнгөрөгч есдүгээр сард  УДЭТ-ын тайзнаа тодорч тэргүүн миссээр хувийн дугаар 2 Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.

  Тэрбээр тэргүүн миссийн титмээ зүүх тэр мөчид "2013 оны Монголын мисс болсондоо үнэхээр баяртай байна. Сэтгэл догдлол дээд хэмжээндээ хүрлээ. Өөрийгөө болох боловуу гэж их эргэлзэж байсан. Миний хэлсэнчлэн би зүтгэсэн бүх юмандаа амжилт гаргадаг. Японд болох тэмцээнд оролцохдоо Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөнө гэдгээ амлая" хэмээн хэлж байсан нэгэн билээ.

Тэгвэл мисс бүсгүй маань арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд Японы Окинаво хотноо зохион байгуулагдаж буй "Miss International 2013" дэлхийн гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ явуулан бэлтгэлээ эхэлжээ. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

   "Miss Mongolia-2013" тэмцээний ялагч Н.Ану нь  ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд өдгөө “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг юм. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй олон амжилтуудыг гаргаад байгаа нэгэн билээ. Ингээд эх орноо төлөөлөн "Miss International 2013" тэмцээнд оролцож буй мисс Н.Анудаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

      Дашрамд дуулгахад уншигч та "Miss International 2013" тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Бэлтгэсэн: Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх