Хүүхдийн тоглоомын талбайг сүйтгэжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 24

 

Баянзүрх дүүргийн VII хороо, 30,31 дүгээр байрны дунд байрлах нийтийн эзэмшлийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнг оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр сүйтгэж байгаа талаарх гомдол манай сайтад ирлээ.

 

Оршин суугчдын хэлж буйгаар дээрх тоглоомын талбайд Absalyutgan construction ХХК автомашины зогсоол барихаар ийн сүйтгэж эхэлсэн гэнэ. Ингэхдээ оршин суугчдаас зөвшөөрөл авалгүйгээр нэг л шөнө машин, техник авчирч хашаа хатгасан байжээ.

 

 

Үүнийг нь эсэргүүцсэн оршин суугчдыг хүчний байгууллагынхнаар айлгаж хүслээ гүйцэлдүүлж байгаа гэнэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн VII хорооны иргэн Ж “Хүүхэд тоглож, хөгшид салхилдаг энэхүү нийтийн эзэмшлийн талбайг хувийн компанийнхан дур мэдэн сүйтгэж байгаад бухимдаж байна. Тэд энэ талбайг чөлөөлж автомашины давхар зогсоол барина гэсэн. Хэнээс, ямар зөвшөөрөл авч ингэж байгаагаа хэлэхгүй байна лээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх