Хүүхэд харах үйлчилгээний хууль ингэж хэрэгжинэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 26

 

-Ямар хүн хүүхэд харах эрхтэй вэ-

 

Их Британи улс нийт хүүхдийнхээ 80 хувийг хүүхэд харах үйлчилгээгээр өсгөдөг бол АНУ-д энэ тоо 40 гаруй хувьтай байдаг аж. Тиймээс манайхан хүүхэд харах үйлчилгээний хуулийг хэдий чинээ эрт гаргана, төдий чинээ хүүхдүүдээ хамгаалж чадна хэмээн УИХ-ын эмэгтэй гишүүд үзэж байгаа юм.  

 

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 113 мянган хүүхэд байгаагийн 78 хувь нь энэ жил цэцэрлэгт хамрагдах боломжтой. Үлдэж буй 20 орчим мянган хүүхэд гэртээ цоожлуулж эсвэл залуу гэр бүлийн нэг нь ажлаасаа гарч хүүхдээ харах хэрэг гарна. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал амаргүй энэ үед төрөөс цэцэрлэг барих боломж хомс байгааг жил бүрийн төсөв батлах үеэр ярьж, хэлдэг. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Хэрэв бидэнд цэцэрлэг барих мөнгө хангалттай байсан бол энэ хуулийг заавал гаргах шаардлагагүй” гэж байв. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачилж, батлуулсан. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.

 

Хонон өнжин дугаарлаад хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх үүднээс уг хууль хэрхэн хэрэгжих, ямар шат дамжлагатай байх талаар хөндөхөөр шийдлээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр хүүхдүүд харж хандах хүнтэй, хоол ундтай, хөгжих, нийгэмших бололцоо улсын цэцэрлэгт явдаг хүүхэдтэй адил бүрдэнэ. Энэ хэрээр хөдөлмөрийн чадвартай болон өндөр боловсролтой ээжүүд ажил эрхлэх боломжтой болно.

 

Хүүхэд харах үйлчилгээ нь олон улсад түгээмэл байдаг  аж. Тиймээс манайх хүүхэд харах бололцоотой хүмүүсийг лицензжүүлэн, зөвшөөрөл олгоод, аюулгүй байдал болон бусад асуудлыг шийдвэрлэн, төр хяналтаа тавих байдлаар эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа юм байна. Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх бөгөөд 18-65 насны сэтгэцийн хувьд эрүүл, хүүхэдтэй харьцах чадвартай Монгол Улсын иргэн байх юм.

 

Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. Гурван иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болноХүүхэд харах багш 14-30 хоногийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж, сертификат авна. Мөн хүүхдийн хүнсний эрүүл ахуй, хүүхэдтэй харилцах зэрэг голлох сургалтуудад хамрагдах аж. Энэ бодлогыг Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын яамнаас гаргах юм. Сургалтад хамрагдсан иргэд гэрчилгээ авч, хүүхэд харах зөвшөөрлийг аймаг дүүргийнхээ Засаг даргаас авна. Багшийн цалин, хүүхдийн хоолны мөнгө зэрэг урсгал зардлыг улсаас дэмжлэг олгох юм байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх