"Сити" Дээд сургуулийг сонгох шалтгаан

Бизнес ・Нийтэлсэн: Хөхөө 2015 08 сар 26

 

Оюутан залуучуудад суралцах сургуулиа сонгоход туслах үнэтэй зөвлөгөөг хүргэхээр магадлан итгэмжлэгдэж  аттестатчлагдсан "Сити" дээд сургуулийг сонголоо. Тус сургуулийг сонгон суралцах шалтгааныг энэ удаад онцлон хүргэе.

-Хамгийн тохилог,  цэвэрхэн орчинтой сургууль-

 

 

 

-Олон улсын нэр хүндтэй сургуулиас зочин багш нар уригдан ирж ажилладаг-

 

ОХУ-н Кемеровын СУИС-н тэнхимийн эрхлэгч гавъяат жүжигчин Мирошниченко  Виктор Васильевич уригдан ирж оюутнуудтай ажилласан.

 

Франц улсын “Найс” их сургуулийн спорт, аялал жуулчлалын тэнхимийн профессор багш Дэннис 2014-2015 оны хичээлийн жилд уригдан ажилласан байна.

 

Испаний алдарт дизайнер JOSE CASTRO-тай   “DESIGUAL” брэнд дээр хамтран ажиллаж буй зохион бүтээлтийн дизайнер Э.Одхүү 2015-2016 оны хичээлийн жилд хувцас дизайны тэнхимд уригдан ажиллаж байна.

 

-Жил бүр Дэлхийн шилдэг мюзиклээс эх хэл дээр нь багш, оюутнууд нь хамтран тайзнаа тавьдаг байна-

"Jesus super star" рок мюзиклийг 2009 онд бүрэн эхээр нь Англи хэл дээр тавьжээ

 

"Cat's" мюзиклийг 2010 онд  Англи хэл дээр тавигдаж байжээ.

 

"Парисын эх дагинын сүм" мюзиклийг 2012 Франц хэлээр тайзнаа толилуулжээ.

 

"Жозеф ба түүний мөрөөдлийн хүрэм"  мюзиклийг 2014 онд Англи хэлээр тавьсан байна.

 

-Оюутнууд нь дотооддын болон олон улсын тэтгэлэгт хамрагддаг- 

Бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтад Европын 7 орноос өөрийн сонирхсон орны сургуулийг сонгон солилцоогоор суралцах 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт  Монгол улсын аль нэг их сургуульд суралцдаг болон суралцан төгссөн бүх хүмүүс хамрагдах бүрэн боломжтой  олон улсын Эмма тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг "Сити" дээд сургуульд олгожээ.

 

Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь хамрагдаж чаддаг.

 

 

 

-Тус сургуулийн багш, оюутнууд "Halloween" баярыг хамгийн галзуу тэмдэглэдэг сургууль юм-

 

Энэхүү баярын өдөр захиралаасаа эхлээд багш, оюутнууд нь ямар нэгэн дүрд хувирсан нүүр будалтайгаар хичээлдээ оролцдог байна. 

Уг баярын өдрийг баярын ерөнхий утга санаанаас  илүүтэйгээр оюутнуудын бүтээлч байдлыг харуулахыг зорьж тэмдэглэдэг аж.  Энэ өдөр олон хүмүүс тус сургуулийг зорьдог байна. Тухайлбал, сонин, телевиз, сайтын сурвалжлагч нараас гадна өөр сургуулийн оюутнууд, гадаадын иргэд зочлон өөрсдийн сонирхож буй дүр төрхөөр будуулж нэгэн өдрийг тун сонирхолтой өнгөрүүлдэг байна.

 

 

Оюутнуудаа олон улсын тэмцээнд дэмжин оролцуулж мөн гадны улсад дадлага хийлгэдэг байна. Оюутан бүрийг хөгжүүлэхэд гол зорилгоо болгон ажилладаг. 

Гоо заслын 3-р курсын оюутан Э.Сувд-Эрдэнэ, удирдагч багш Г.Түвшинжаргал нар Бельги улсын Брюссель хотод олон улсын 22 орон оролцсон Хумсны урлагийн тэмцээнээс тусгай байрын шагнал авчирчээ.

 

Хувцас дизайны ангийн оюутан Э.Баярцэнгэл БНХАУ-д болсон Олон улсын залуу дизайнеруудын "Hempel Awards" тэмцээнд оролцож тусгай байрын шагнал авчирсан байна.

 

 "Кино драмын 3-р курсын оюутнууд багш нарынхаа хамт ОХУ-ын Кемеров хотын Соёл Урлагийн Их Сургуульд танилцах дадлага хийгээд ирлээ.

 

-Их, дээд сургуулиудын дунд зохион байгууллагддаг томоохон тэмцээнүүдэд хамгийн хүчтэй өрсөлдөгч багаар "Сити"-гийн "Аянга"-ууд тодордог-

 

 

 Оюутны универсиад их наадмын сагсан бөмбөгийн төрөлд Сити дээд сургуулийн "Аянга" баг хүрэл медаль хүртжээ.

 

 

 

-Төгсөгчид нь суралцаж төгссөн мэргэжлээ нэр хүндэттэй амжилттай ажиллаж явна-

Олон улсын худалдаа менежментийн ангийн 2014 оны төгсөгч дэлхийн шатрын спортын их мастер А.Энхтуул

 

2009 оны Хувцас дизайны ангийн төгсөгч  Италийн загварын долоо хоногийн тэргүүн байрын шагналт И.Урангоо.

 

Кино драмын ангийн 2013 оны төгсөгч Э.Лхагва-Очир. 

Дэлхийн циркчдийн тэмцээний “Алтан цом” шагналт, ОУ-н циркчдийн их наадмын “Гран при”, Италийн Ромд болсон ОУ-н циркчдийн тэмцээний “ Мөнгөн жүжигчин” шагналт

2013 оны жүжигчний тэнхимийн төгсөгч “Мөрдөгч” олон ангит киноны гол дүрийн жүжигчин Н.Мөнхсоёл

 

-Үндсэн хичээлийн хөтөлбөрөөс гадна салбар бүрийн амжилттай яваа манлайлагч эрхэмүүдийг урьж оюутнуудад урам зориг өгөхөөр "Элит" лекцийг зохион байгуулдаг аж-

 

 

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх