Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 27
・ 1

Нийтийн тээвэр тэр тусмаа тов оврын автобусанд суусан иргэд “Энэ автобусны чиглэл ямар хачин болоо вэ. Хуучнаараа л байвал зүгээр байсан юм. Иргэдийнхээ мөнгийг шулж ханадаггүй юм байхдаа” гэсэн жиг жуг яриа хөврөөстэй. Цаашлаад өнөөхийгөө улс төртэй хутгаад л ярьж өгнө шүү дээ.Цахим карт аваагүй зорчигч автобусаар үйлчлүүлэхдээ 1000 төгрөг төлөх нь. Богино эргэлттэй болгох нэрийн дор чиглэлийг бужигнуулж орхисноос иргэд зорьсон газраа хүрэхийн тулд 2-3 дамждаг болсон. Хэрвээ цахим карт авахгүй бол гэрээсээ ажил хүрэхийн тулд 2000-3000 төгрөг, орой ажлаасаа гэртээ очиход мөн тооны төгрөг зарцуулах болох нь.
Өмнө нь нэг автобусанд суугаад гэрээсээ ажилдаа, ажлаасаа гэртээ хүрдэг байхад ямар амар байв аа. Өдөрт 1000 төгрөгөөр л зорчино. Жинхэнэ хэмнэлт байж дээ. Одоо тэгтэл өдөрт 3000-4000 төгрөг зарцуулж байна.
Маршрутын тухай зарим чиглэлээс жишээ авбал, “Их наран-МУИС” гээд эрэлттэй чиглэл өмнө нь үйлчилгээнд явдаг байсан ч одоо үгүй болжээ. Түүнийг дагаад Их наран, 21 дүгээр хороолол, Ханын материал, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа гээд нийслэлийн баруун зүгт амьдрах иргэд МУИС-руу хүрэхийн тулд 2-3 автобус сэлгэж хараалаа урсгаж явна. Ядаж л “Их наран-МУИС” чиглэлээ үлдээж болно доо. Тэгсэн бол Ханын материал, Баянхошуу, Зүүн салаа, 21 дүгээр хороолол, Баруун салаа, Их наранд амьдрах иргэд “Их наран-МУИС” чиглэлийн автобусанд суугаад сургуульдаа, ажилдаа хүрэхгүй юу. Гэтэл шинэ маршрутаар явж байгаа автобус нь хоосон шахуу давхиад л...
“Шар хад-Мишээл экспо” гэсэн бас нэгэн зорчигчдын мөнгөөр тоглосон маршрут байна. Явсан, ч ирсэн ч зорчигч суудаггүй. “Ард” –ын буудал дээр зогсох ч үгүй давхиад явчихаж байна билээ. Араас ирсэн автобус нь буудал дээрээ зогссон ч хаалгаа нээж зорчигчоо оруулдаггүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.